6 Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.
6 Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн газар ч хучигдаж халхлагдаагүй.
Үхэгсдийн орон хийгээд Сүйрэл ЭЗЭНий өмнө ил байдаг бол Хүмүүсийн зүрх сэтгэл бүр ч ил байх бус уу?
Хэрэв би тэнгэр өөд очвол, Та тэнд байдаг. Хэрэв би Үхэгсдийн оронд ор дэрээ засвал, харагтун, Та тэнд байдаг.
Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч тэндээс Миний мутар тэднийг барина. Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.
Сүйрэл болон Үхэл “Өөрсдийн чихээр бид түүний тухай сонссон” гэцгээдэг.
Түүний хараанаас нуугддаг нэг ч бүтээл байхгүй. Харин Түүний мэлмийн өмнө бүгд нүцгэн бөгөөд ил болой. Түүнд бид тайлагнадаг.
Доороос Үхэгсдийн орон ч чамайг ирэх үед чинь уулзах гэж хөөрнө. Тэр чамд зориулан үхэгсдийн сүнснүүдийг болон газрын бүх л дээдсийг сэрээн, үндэстнүүдийн бүх хаадыг сэнтийнүүдээс нь босгоно.
Хэрэв би “Харанхуй үнэхээр намайг нөмөрч, Намайг хүрээлэгч гэрэл нь шөнө болно” гэвэл
Та үхэгсдэд зориулсан гайхамшгуудыг үйлдэх үү? Үхэгсдийн сүнснүүд босоод, Таныг магтах уу?
Би буцааж төлөхийн тулд хэн Надад өгсөн юм бэ? Бүхий л тэнгэрийн доорх нь Минийх юм.
Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр. Чи юу хийж чадах юм бэ? Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн. Чи юу мэдэж чадах юм бэ?
Тэд өөрсдийг нь захирдаг хаантай бөгөөд тэр нь ёроолгүй гүний тэнгэр элч ажээ. Түүний нэр нь еврейгээр “Абаддон”, грекээр “Аполлуон” юм.
Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.
Тэднийг мэдэхгүй байхад Өөрийн уурандаа тэдгээрийг хөмрүүлэх үедээ Тэрээр уулсыг ч хөдөлгөдөг билээ.
Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөд миний бүх олзыг үндсээр нь устгах байсан.
Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж, эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?
Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй.
Тэр л гүн хийгээд нууц юмсыг илчилдэг. Тэрээр харанхуй дотор юу байдгийг мэддэг бөгөөд гэрэл Түүнтэй хамт оршдог.