11 Түүнийг зэмлэхэд тэнгэрийн багананууд ганхаж, гайхацгаадаг.
Тэр ядуу нэгнийг шорооноос босгож, үгээгүй нэгнийг үнсэн овооноос өргөж, тэднийг ноёдын хамт суулган, тэдэнд алдрын суудлыг өвлүүлнэ. Учир нь ертөнцийн багана нь ЭЗЭНийх бөгөөд түүний дээр ЭЗЭН дэлхийг тогтоов.
Иудагийн захирагч Зеруббабелд ингэж хэл. “Би тэнгэр, газрыг сэгсрэх гэж байна.
Тэгээд газар дэлхий чичрэн доргив. Тэрээр уурласнаас болж уулсын суурь ганхан хөдөлсөн.
Үзэгтүн, Тэрээр Өөрийн ариун нэгнүүддээ ч итгэдэггүй бөгөөд тэнгэрүүд ч хүртэл Түүний мэлмийд цэвэр биш байдаг.
Цагаан өнгөтэй агуу их сэнтий болон дээр нь Залрагчийг би харав. Түүний дүр төрхөөс газар, тэнгэр зугтсан бөгөөд тэдэнд байх газар олдсонгүй.
Гэвч Эзэний өдөр нь хулгайч мэт ирэх болно. Тэгэхэд тэнгэр нүргэлээд өнгөрнө. Аливаа бодисууд нь галд устгагдах бөгөөд газар болоод түүн дээрх ажлууд нь шатаагдана.
Тэгтэл газар доргин хөдлөв. Тэр хилэгнэсэн учир тэнгэрийн суурь ч доргин чичрэв.
Гэрэл хийгээд харанхуйн хил зааг дээр Тэрээр усны мандал дээр тойргийг зурав.
Тэрээр Өөрийн хүчээр далай тэнгисийг номхруулж, Өөрийн ойлголтоор тэрээр Рахабыг бут цохисон.
Түүнээс болж уулс ганхаж, толгод алга болдог. Үнэхээр, ертөнц болон түүний бүх оршин суугчид, дэлхий Түүний оршихуйд өргөгддөг.
Түүний зэвүүцлийн өмнө хэн зогсож чадах вэ? Түүний шатаж буй уурыг хэн тэсвэрлэж чадах вэ? Түүний хилэн нь гал мэт асгарч, хаднуудыг Тэр эвдсэн.