Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 24:1 - Ариун Библи 2004

1 Яагаад Төгс Хүчит Нэгэн цаг хугацааг хураагаагүй вэ? Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүс Түүний өдрүүдийг хардаггүй вэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Яагаад Хүчит Нэгэн цагуудыг эс хадгалж, Яагаад Түүнийг таньж мэддэг хүмүүст Түүний өдрүүд үл харагдана вэ?

Gade chapit la Kopi




Иов 24:1
29 Referans Kwoze  

Тэр тэдэнд —Эцэг Өөрийн эрх мэдлээрээ тогтоосон тэр цаг, үеийг мэдэх нь та нарын хэрэг биш.


“Шударга хүн ба гэм нүгэлтний аль алиныг нь Бурхан шүүнэ” гэж би өөртөө хэлэв. Учир нь цаг хугацаа, бүх юмс, бүх үйлс тэнд байдаг.


Үерийн өмнөх өдрүүдэд буюу Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа.


Ерөөлт бөгөөд цорын ганц хэмжээлшгүй Эрхт, хаадын Хаан, эздийн Эзэн нь зохистой цагт үүнийг харуулна.


Харин хожмын цагт зарим нь итгэлээ орхиж, мэхлэгч сүнснүүдэд болон чөтгөрүүдийн номлолд анхаарлаа хандуулна гэж Сүнс тодорхой хэлдэг.


Харин та өөрийн хатуу байдал, гэмшдэггүй зүрх сэтгэлээсээ болж уур хилэн ба Бурханы зөв шүүлтийн илчлэлтийн өдөр байх хилэгнэлийг өөр дээрээ хурааж байна.


Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн төрөлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь


Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.


Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн. Тэрээр хаадыг босгож, унагадаг. Тэрбээр мэргэдэд мэргэн ухааныг, ухаарагч хүмүүст мэдлэгийг өгдөг.


Учир нь дайснуудаасаа өшөөгөө авах өшөө авалтын өдөр болох тэр өдөр түмэн цэргийн БУРХАН Эзэнийх билээ. Илд залгиж, цадаж, тэдний цусыг дүүртлээ ууна. Учир нь Евфрат мөрний дэргэдэх хойд зүгийн нутагт түмэн цэргийн БУРХАН Эзэний төлөө нядалгаа явагдана.


Хамгийн өчүүхэн нэгэн нь мянга болж, хамгийн бага нэг нь хүчирхэг үндэстэн болно. ЭЗЭН Би үүнийг тухайн цагт нь яаравчлах болно”.


Бардам ба ихэмсэг, өргөгдсөн хүн бүрийг басамжлах өдөр түмэн цэргийн ЭЗЭНд бий.


Таныг таньж мэдэгчдэд Өөрийн энэрэл хайрыг үргэлжлүүлэн Шулуун шударга сэтгэлтэнд Өөрийн зөв шударгыг хүртээгээч!


Таны нэрийг мэддэг хүмүүс Танд итгэлээ өгөх болно. Учир нь Өөрийг тань эрэн хайгчдыг, ЭЗЭН, Та орхиогүй.


ЭЗЭН —Би хийх гэж байгаа юмаа Абрахамаас нууна гэж үү?


Одоогоос долоо хоногийн дараа Би дөчин өдөр, дөчин шөнийн турш бороо оруулж, өөрийнхөө бүтээсэн амьтай бүхнийг газрын хөрснөөс арчина гэв.


Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.


Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нар өөрсдөдөө юу ч бичүүлэх хэрэггүй.


Миний цаг хугацаа Таны гарт байна. Намайг дайснуудын минь гараас болон Намайг хавчигчдаас авраач.


Хорон муу хүн бүх өдрүүдийн турш өвчин дотор тарчилдаг бөгөөд харгис хүнд хадгалагдсан жилүүд тоотой бөлгөө.


Учир нь ЭЗЭНий өдөр бүх үндэстэн уруу ойртож байна. Чиний үйлдсэнчлэн, тэр нь чамд үйлдэгдэх болно. Чиний үйлс өөрийн чинь толгой дээр буцан ирэх болно.


Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай! Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна. Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн, Тэр Өөрийн зочдоо ариусгасан.


Swiv nou:

Piblisite


Piblisite