Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 23:12 - Ариун Библи 2004

12 Би Түүний уруулын тушаалаас холдоогүй. Би Түүний амнаас гардаг үгсийг өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

12 Түүний уруулын тушаалаас би холдоогүй. Түүний амнаас гардаг үгсийг би өөрт минь хэрэгтэй хоолноос ч илүүгээр нандигнасан.

Gade chapit la Kopi




Иов 23:12
22 Referans Kwoze  

Таны үгс олдсон бөгөөд би тэднийг идсэн билээ. Таны үгс надад баяр хөөр болон зүрх сэтгэлийн минь таашаал болсон билээ. Учир нь түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, би Таны нэрээр дуудагдсан билээ.


Таны үг амтлахад минь ямар чихэрлэг вэ! Миний аманд зөгийн балаас ч илүү чихэрлэг!


Есүс тэдэнд —Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн.


Таны эсрэг нүгэл хийхгүйн тулд Таны үгийг би зүрхэндээ хадгалсан.


Түүний амнаас зааврыг хүлээн авч, Түүний үгсийг зүрхэндээ үндэслүүлээч.


Есүс Өөрт нь итгэсэн иудейчүүдэд —Хэрэв та нар Миний үгэн дотор байвал үнэхээр Миний дагалдагчид байна.


Харин Тэр тэдэнд —Та нарын мэдэхгүй идэх хоол Надад бий гэв.


Тиймээс би Таны тушаалуудад Алтнаас ч, шижир алтнаас ч илүүгээр хайртай юм.


Гэсэн ч энэ нь надад тайтгарал болсоор байдаг бөгөөд би хөнөөлт өвчинд баярлан хөөрдөг. Учир нь би Ариун Нэгэний үгсийг үгүйсгээгүй юм.


дагалдагчдын сэтгэлийг бэхжүүлж, үргэлж итгэлтэй байгаарай гэж урамшуулан, —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.


үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм.


түүний бодоогүй өдөр, мэдээгүй цагт нь түүний эзэн ирвэл, тэр боолыг хэсэгчин тастаад, итгэлгүйчүүдийн газарт шилжүүлнэ.


Эзэн хэлсэн нь —Зарц нарт цагт нь хоол ундыг өгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг нярав нь хэн бэ?


Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.


Бурханы тайтгарууллууд болоод чамд зөөлнөөр айлдсан үг нь ч хүртэл чамд чамлагдаж байгаа юм уу?


Гэвч Тэрээр хосгүй бөгөөд хэн Түүнийг эргүүлж чадах вэ? Сэтгэлдээ хүссэнээ Тэрээр үйлддэг билээ.


ЭЗЭНий зөвлөгөө мөнхөд, Түүний зүрхний төлөвлөгөө үеийн үед байдаг.


Заль мэх болон худлыг надаас хол байлгаач. Намайг хоосон ядуу ч бус, баян тарган ч бус байлгаач. Надад оногдох хувь болох хүнсийг өгч хайрлаач.


“Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite