4 Чиний хүндлэлээс болж Тэрээр чамайг зэмлэж, чиний эсрэг шүүлт явуулдаг юм гэж үү?
4 Чамайг зэмлэдэг нь чиний төлөө бус уу? Чиний эсрэг шүүлт явуулахын тулд гэж үү?
Та бас түүн уруу мэлмийгээ нээж, түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.
Өөрийн зарцаа бүү шүүгээч. Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.
Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш.
Тэр нь галд шатаж, тастуулсан. Таны нүүр зэмлэснээс болж тэд сөнөдөг.
Иаковын Бурхан, Таны зэмлэлд Морьтон хийгээд морь нь хоёулаа гүн нойронд автжээ.
Гэм буруугийн төлөө зэмлэлээр Та хүнийг гэсгээдэг. Дэнгийн эрвээхийн адил Та түүний хувьд нандин юмсыг шатаадаг. Үнэхээр хүн бүхэн зүгээр л нэг амьсгал юм. Села
Учир нь хүнийг Бурханы өмнө шүүхэд очуулахаар Тэр хүнийг цаашид гуйдаггүй юм.
өөрсдөд чинь ирэх илднээс айцгаа. Учир нь уур хилэн нь илдний шийтгэл бөгөөд энэ нь шүүлт бий гэдгийг та нарт мэдүүлэхийн тулд юм гэв.
Хүн хөршийнхөө төлөө гуйдгийн адил, Хэн нэгэн миний төлөө Бурханаас гуйдаг ч болоосой!
Бид хамтдаа шүүх уруу явж би Түүнд хариулж өгөхөөр Тэр над шиг хүн биш.
Хэрэв хүчний талаар бол, харагтун, Тэрээр хүчит нэгэн юм! Хэрэв шударга ёсны талаар бол, хэн Түүнийг дуудаж чадах вэ?
Би Танаар мануулж байхаар тэнгис, эсвэл тэнгисийн мангас юм уу?
Бурхан сайн, муу гэж ялгалгүй нууцлагдсан юмс бүрийг, бүх үйлсийг шүүлтэд аваачих болно.
Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү? Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?