Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 22:3 - Ариун Библи 2004

3 Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү? Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Чи зөвийг үйлдлээ гэхэд Түүнд ямар ашиг болох вэ? Чи замаа төгс болголоо гээд Түүнд ямар нэмэр болох вэ?

Gade chapit la Kopi




Иов 22:3
20 Referans Kwoze  

Хайрт хүмүүс минь, эдгээр амлалтууд байгаа тул бид өөрсдийгөө махан биеийн ба сүнсний бүх л бузар булайгаас цэвэрлэе. Ингэхдээ Бурханаас эмээж, ариун байдлыг төгс болгоё.


Иймээс би Бурхан ба хүмүүсийн өмнө хүний мөсөөр гэм зэмгүй байхыг үргэлж хичээдэг билээ.


Та нар өөрсдийнхөө үгсээр ЭЗЭНийг ядраасан. Гэсэн ч та нар “Бид яаж ядраасан юм бэ?” гэдэг. Үүгээрээ та нар “Мууг үйлдэгч хүн бүр ЭЗЭНий мэлмийд сайн бөгөөд Тэр тэднийг таашаадаг” эсвэл “Шударга ёсны Бурхан хаана байна вэ?” гэж хэлж байна.


Хар санаатны өргөл ЭЗЭНий хувьд жигшүүртэй юм. Харин цэх шулуун хүний залбирал Түүний таалалд нийцдэг.


Худалч уруул ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг бол Итгэлтэйгээр үйлдэгсэд Түүний таалалд нийцдэг.


Зоргоороо авирлагч хүн ЭЗЭНий жигшлийг төрүүлдэг бол Гэмгүйгээр алхдаг нэгэн Түүний таалалд нийцдэг.


Алдаатай дэнслэх нь ЭЗЭНий зэвүүцлийг төрүүлдэг. Харин зөв дэнслэх нь Түүнд тааламжтай ажээ.


Би замуудаа тунгаан бодож, Хөлөө Таны гэрчлэлүүд уруу эргүүлсэн.


“Би хэлээрээ нүгэл үйлдэхгүйн тулд Өөрийн зам мөрийг сахих болно. Хорон муу хүн миний өмнө байх зуур Би амаа хазаарлах болно” гэж би хэлсэн.


Өө, Бурхан минь, Та хүний зүрхийг тандан мэдэж, цэх шулуун байдлыг таалан соёрхдог гэдгийг би нэгэнт мэддэг учир би чин үнэнч зүрхээрээ эдгээр бүх зүйлийг сайн дураараа өргөсөн юм. Тиймээс одоо энд байгаа Таны ард түмэн Танд сайн дураараа өргөлүүдээ өргөж байгааг хараад би баярлаж байна.


Гэвч би бүгдийг элбэгээр хүлээн авч хангагдсан. Би Епафродитоос та нарын илгээсэн юмсыг тань хүлээн аваад дүүрэн байна. Бэлэг тань Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр юм.


Хүн Бурханд ашиглагдахаар байж чадах уу? Эсвэл мэргэн хүн өөртөө ашигтай байж чадах уу?


Чиний хүндлэлээс болж Тэрээр чамайг зэмлэж, чиний эсрэг шүүлт явуулдаг юм гэж үү?


Чи шударга зөв бол Түүнд юу өгч, эсвэл Тэрээр чиний гараас юу авдаг вэ?


Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.


Учир нь тэрээр “Бурханд таалагдлаа гэхэд энэ нь хүнд ямар ч ашиггүй” гэсэн.


Хэрэв чи мэргэн бол өөрийнхөө л төлөө мэргэн байгаа хэрэг. Хэрэв чи басамжилдаг бол өөрөө л үүнийгээ үүрэх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite