10 Тиймээс урхиуд чамайг хүрээлж, гэнэтийн аймшиг чамайг түгшээдэг нь,
10 Тиймээс урхи чамайг хүрээлж, гэнэтийн айдас чамайг түгшээж
Өөрийн мутрыг надаас холдуулж, Өөрийн аймшгаар намайг бүү айлгаач.
Төгс Хүчит Нэгэний сумнууд миний дотор байгаа бөгөөд тэдний хорыг сүнс минь ууж байна. Бурханы аймшгууд миний эсрэг жагсжээ.
Хүмүүсийг “Амар тайван, аюулгүй байдал” гэж ярьж байх үед жирэмсэн эмэгтэйд төрөлтийн хүчтэй өвдөлт учрахын адил тэдэн дээр сүйрэл нь гэнэт ирэхэд, тэд зугтааж огт чадахгүй.
Айдас хүйдэс шуурга мэт ирж, гамшиг хуй салхи мэт нөмөрч, Зовлон зүдгүүр, гай тотгор та нарт ирэхэд би тийн хандана.
Тэрээр хорон муу хүн дээр тор буулгах бөгөөд Гал, хүхэр болон түлэх салхи тэдний аяганы хувь хишиг болох юм.
Бурхан намайг буруутгаж, миний эргэн тойронд Өөрийн торыг татсаныг мэдтүгэй.
Өлсөгчид ургацыг нь цөлмөж, өргөст бутнууд уруу авч явдаг. Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
Харин чи хорон муугийн шийтгэлээр дүүрэн байсан. Шийтгэл болон шударга ёс чамайг барьж авдаг.
Бүх эргэн тойронд аймшгууд түүнийг айлгаж, алхам тутамд нь түүнийг яаруулна.