5 Над уруу харж, гайхан алмайрцгаан, гараа аман дээрээ тавь.
5 Хараач намайг, тэгээд цочирд, Гараараа амаа тагла!
Харагтун, би бол өчүүхэн юм. Танд би юуг хариулж чадах билээ? Би гараа аман дээрээ тавья.
Ноёд үгсээ хорьж, гараараа амаа тагладаг байв.
Тэд түүнд —Дуугүй бай. Чи гараараа амаа таглаж, бидний хамт явж, бидний эцэг болон тахилч бологтун. Үүний хувьд ганц хүний гэрийн тахилч байх нь дээр үү, эсвэл Израилийн овог, ургийн тахилч байх нь дээр үү? гэв.
Өөрийгөө өргөмжилж мунхаг зан гаргасан, эсвэл хорон мууг сэдсэн бол гараа аман дээрээ тавь.
Аяа, Бурханы мэргэн ухаан болон мэдлэгийн баялаг нь ямар гүн гүнзгий вэ! Түүний шүүлтүүд нь ямар ухаарагдашгүй, Түүний замууд нь ямар олж илрүүлшгүй вэ?
Үндэстнүүд харж, тэд өөрсдийн бүхий л хүч чадлаасаа ичих болно. Тэд гараа аман дээрээ тавьж, тэдний чих дүлий болно.
Тэгэхээр ийм үед хашир хүмүүс дуугаа хураадаг. Учир нь энэ бол ёрын цаг.
Та үүнийг үйлдсэн учраас Би хэлгүй болсон бөгөөд би амаа эс нээдэг.
Шударга хүмүүс үүнийг хараад гайхаж, гэмгүй нэгэн өөрийгөө бурхангүй хүмүүсийн эсрэг болгоно.
Тэд алсаас нүдээ өргөн, түүнийг хараад таньсангүйд дуугаа өндөрсгөн, уйлалдав. Тэдний хүн нэг бүр нөмрөгүүдээ урж, толгой дээгүүрээ тэнгэр өөд шороо цацав.
Та нар бүрмөсөн дуугүй байж, тэр нь та нарын мэргэн ухаан болоосой!
Ийнхүү Тэр нь олон үндэстнийг бутарган, Түүнээс болж хаад амаа хамхина. Учир нь тэдэнд хэлээгүй юмыг тэд харж, тэдэнд сонсгоогүй юмыг тэд ойлгоно.