Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 21:25 - Ариун Библи 2004

25 Тэгэх зуур өөр нэгэн нь сайныг хэзээ ч амсалгүйгээр гашуун сэтгэлтэйгээр үхдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Өөр нэг нь сайныг огт амсалгүй, сэтгэлийн гашуундаа үхдэг.

Gade chapit la Kopi




Иов 21:25
14 Referans Kwoze  

Иймээс би амаа хамхихгүй. Сүнснийхээ шаналал дотор би ярьж, сэтгэлийнхээ уй гашуу дотор би гомдоллох болно.


Хүний хүү, чичрэн байж талхаа идэн, дагжин, зовниж усаа уу.


Хүсэл мөрөөдлөөс нь юу ч дутаалгүйгээр Бурхан хүнд эд баялаг, хөрөнгө мөнгө, нэр алдрыг өгдөг боловч тэдгээрийг эзэмших эрхийг үл өгөх ба харин харь хүн түүнийг нь идэх аж. Энэ нь хоосон бөгөөд маш зовлонтой хэрэг мөн.


Зүрх бүр өөр өөрийн зовлонг мэднэ. Гаднын хүн баяр баясгаланг нь үл хуваалцана.


Түүнийг гэдсээ дүүргэх үед Бурхан Өөрийн ширүүн уураа түүн дээр илгээх бөгөөд түүнийг идсээр байх үед түүний дээр уур хилэнгээ цутгана.


Би өөрийн амьдралаа үзэн яддаг. Би өөрийн гомдлоо бүрэн гаргана. Би сэтгэлийнхээ уй гашуу дотор ярих болно.


Тэрээр амьсгаа авахыг ч надад зөвшөөрдөггүй, харин намайг уй гашуугаар дүүргэдэг.


Юунд зовон тарчлагсдад гэрэл, сэтгэлээр гашуудагсдад амь өгөгддөг вэ?


Харин тэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атгын төдий гурил, вааранд минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь бид үхэх байхдаа гэв.


Тэгээд цааш нь Хушаи —Хээр талд бамбаруушаа булаалгасан эвшийн адил эцэг чинь болон түүний цэргүүд нь догшин, хүчтэй эрчүүд гэдгийг чи мэднэ. Чиний эцэг дайнд мэргэшсэн гаргууд хүн. Тэрээр ардуудтай хамт шөнийг өнгөрүүлэхгүй.


Түүний дотор өөх бялхсан бөгөөд түүний ясны чөмөг бөх бат хэвээр байдаг.


Тэд хамтдаа шороон дотор хэвтдэг бөгөөд хорхойнуудад хучигддаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite