Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 21:15 - Ариун Библи 2004

15 Төгс Хүчит Нэгэн гэж хэн болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

15 Төгс Хүчит Нэгэн гэж юу болоод бид Түүнд үйлчлэх ёстой билээ? Түүнээс гуйвал бидэнд ямар ашигтай юм бэ?” гэцгээдэг.

Gade chapit la Kopi




Иов 21:15
16 Referans Kwoze  

Харин Фараон —ЭЗЭН гэгч хэн болоод, Израилийг явуул гэсэн Түүний үгийг би дагах ёстой юм бэ? Би ЭЗЭНийг мэдэхгүй, Израилийг ч явуулахгүй гэж хэлэв.


Учир нь тэрээр “Бурханд таалагдлаа гэхэд энэ нь хүнд ямар ч ашиггүй” гэсэн.


Би харанхуй орны газраас нууцаар яриагүй. «Хоосон газар Намайг хайгтун» гэж Би Иаковын үрд хэлээгүй. ЭЗЭН Би үнэн зөвийг айлдаж байна. Зөв шударга юмсыг тунхаглаж байна.


Замаа орхиж, жимээсээ гарагтун. Израилийн Ариун Нэгэний тухай цаашид бидэнд бүү сонсго” гэдэг.


Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, Эсвэл ядууран, хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.


Тэд “Өөрсдийн хэлээр бид ялна. Уруул маань биднийх юм. Хэн биднийг захирах юм бэ?” гэжээ.


Учир нь чи “Энэ нь Танд ямар хэрэгтэй юм бэ? Би нүгэл хийсэн байхаас илүү ямар ашгийг би авах вэ?” гэдэг.


Гуй, тэгвэл та нарт өгнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ.


Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон. Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ. Тийм учраас тэд Намайг мартсан.


Одоо болтол та нар Миний нэрээр юу ч гуйгаагүй. Гуйгтун. Та нарын баяр баясгалан дүүрэн болгогдохын тулд та нар хүлээн авна.


Тэд Бурханд “Биднээс холд!”, мөн “Төгс Хүчит Нэгэн тэдэнд юу хийж чадах юм бэ?” гэж хэлсэн.


Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа.


Та нарын оршин суудаг газар заль мэхийн дунд юм. Заль мэхэндээ тэд Намайг мэдэхээс татгалздаг” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Чи шударга байдаг гээд Төгс Хүчит Нэгэнд ямар нэгэн таалал өгөх үү? Эсвэл чи өөрийн замаа төгс болгодог гээд Түүнд ашиг өгөх үү?


Та нар хэлэхдээ «Бурханд үйлчлэх нь ашиггүй юм. Бид Түүний тушаалыг сахиж, түмэн цэргийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite