12 Хуур, босоо ятганд тэд дуулж, лимбэний эгшигт цэнгэн баярладаг.
12 Хуур, босоо ятганд тэд дуулж, лимбэний эгшигт цэнгэн баярлана.
Тэдний найр нь лир, босоо ятга, хэнгэрэг, лимбэ, дарсаар хөгжинө. Гэвч тэд ЭЗЭНий үйлсийг үл анхаарч, Түүний мутрын ажлыг тунгааж бодохгүй.
Түүний дүүгийн нэрийг Иубал гэдэг байжээ. Тэрээр босоо ятгачид ба лимбэчдийн дээд өвөг болов.
та нар харин зугаа цэнгэл, баяр хөөр болж, үхэр нядалж, хонь алж, мах идэж, дарс ууж байна. “Маргааш бид үхэж магадгүй. Тиймээс идэцгээе, ууцгаая!” гэцгээж байна.
Чи яагаад хэлэлгүй сэмхэн зугтаж, намайг мэхэлсэн юм бэ? Би чамайг баяр хөөр, ая дуу, бөмбөр ятгын эгшгээр үдэх байсан байх.
Тэд бяцхан үрсээ сүрэг мал мэт гадагш гаргавал, тэдний үр хүүхдүүд нь ч үсрэн цовхчдог.
Тэд өдрүүдээ цэцэглэлд өнгөрүүлээд, мөн гэнэтхэн тэд Үхэгсдийн орон уруу оддог.
Түүнийг хэнгэрэг дэлдэн, бүжиг бүжиглэн магтагтун! Түүнийг чавхдаст хөгжим ба лимбээр магтагтун!