28 Түүний гэрийн үр жимс зайлуулагдах болно. Түүний уур хилэнгийн өдөрт урсан одох болно.
28 Гэрийнх нь үр жимс зайлуулагдаж Бурханы хилэнгийн өдөр урсаж одох болно.
Ийм үлэмж их баялаг ганцхан цагийн дотор сүйтгэгдэв гэцгээнэ. Усан онгоцны ахмад бүр, зорчигч бүр, далайчин бүр, тэнгисээр амь зуулгаа олдог бүхэн зайдуу зогсоод
Учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх билээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх билээ?
ЭЗЭНий хилэнгийн өдөр тэдний мөнгө нь ч, алт нь ч тэднийг чөлөөлөх боломжгүй болно. Түүний хардалтын галд бүх дэлхий цөлмөгдөх болно. Учир нь дэлхийн бүх оршин суугчдын бүрэн төгсгөлийг, үнэхээр сүрдмээр төгсгөлийг Тэр хийх болно.
Эд баялаг нь уур хилэнгийн өдөр ямар ч тус болохгүй. Харин зөв шударга байдал нь үхлээс чөлөөлнө.
Учир нь хорон муу хүн сүйрлийн өдөрт нөөцлөгдсөн билээ. Тэд хилэнгийн өдөрт аваачигдана.
Үр хүүхдүүд нь ядуусаас тааллыг хайж, өөрийнх нь гар эд баялгаа буцааж өгдөг.
Өлсөгчид ургацыг нь цөлмөж, өргөст бутнууд уруу авч явдаг. Ундаасагчид эд хөрөнгөнд нь санаархдаг.
“Үзэгтүн, чиний гэрт байгаа бүхэн, чиний эцэг өвгөдийн энэ өдрийг хүртэл цуглуулсан бүхнийг Вавилон зөөх өдрүүд ирж байна. Юу ч үлдэхгүй” гэж ЭЗЭН айлдаж байна.
Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй.
Тэрээр баялгийг залгидаг боловч тэднийг бөөлжин гаргах болно. Бурхан тэднийг түүний гэдэснээс гаргана.
Учир нь энэ бол Сүйрлийн газар хүртэл шатаадаг гал бөгөөд миний бүх олзыг үндсээр нь устгах байсан.