21 Түүнд залгих юу ч үлддэггүй, тиймээс түүний дэвшилт үүрдийнх биш ээ.
21 Түүнд залгих юу ч үлддэггүй, Тиймээс түүний тансаглал тогтворгүй.
Шударга бусаар эд хөрөнгөтэй бологч нь гаргаагүй байж өндөг дардаг ятуутай адил юм. Хижээл насанд нь энэ нь түүнийг орхиж, эцэст нь тэр мунхаг болно”.
Тэрээр өөрийн хүмүүсийн дунд үр хүүхэд, эсвэл төрөл садангүй бөгөөд түр амьдарсан газартаа ч үлдэх хүнгүй билээ.
Тэрээр баяжихгүй, эд баялаг нь ч үүрдийнх биш. Үр тариа нь газарт унахгүй.
Түгшүүрийн чимээ чихэнд нь байна. Амар амгалан байхад нь сүйтгэгч түүн дээр ирдэг аж.
Ямар ч зайгүй болтол нь байшин дээр байшин нэмж, талбайг талбайтай нь нийлүүлэгчид гаслантай яа! Та нар газрын дунд ганцаараа амьдрах гэж ингэжээ.
Миний чихэнд түмэн цэргийн ЭЗЭН “Үнэхээр, олон байшингууд хоосорч, том сайхан нь хүртэл эзэнгүй болно.
Гэвч тэд зөв юмыг яаж хийхийг мэддэггүй” гэж ЭЗЭН тунхаглаж байна. “Тэд өөрсдийн цайзууддаа хүчирхийлэл болон сүйрлийг нөөцөлжээ”.
Тэгэхээр Эзэн БУРХАН ийнхүү айлдаж байна. “Дайсан, энэ нутгийг чинь бүсэлж, та нарын хүчийг сулруулж, та нарын цайзуудыг тонох болно”.