Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 19:8 - Ариун Библи 2004

8 Тэрээр замыг минь тагласан нь би нэвтрэн гарч чадахгүйн тулд бөгөөд тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Тэрээр замыг минь таглаж Би нэвтрэн гарч чадахгүй болж, Тэрээр жимүүд дээр минь харанхуйг буулгажээ.

Gade chapit la Kopi




Иов 19:8
16 Referans Kwoze  

Зам нь нуугдмал хүнийг Бурхан хүрээлдэг билээ.


Би гадагш гарч чадахааргүйгээр Тэр намайг хашив. Тэрээр гинжийг минь хүнд болгов.


Тэр миний замыг цавчсан чулуугаар хааж, миний жимийг тахир болгов.


Та миний танилуудыг надаас холдуулсан. Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон. Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.


Тэгэхээр харагтун, Би түүний замыг үүргэнээр шивээлж, тэр өөрийн жимийг олж чадахгүй болтол Би түүний эсрэг хана босгоно.


Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.


Тэгээд Есүс тэдэнд дахин —Би бол ертөнцийн гэрэл мөн. Намайг дагадаг хүн харанхуй дотор явахгүй, харин амийн гэрэлтэй болно гэж айлдав.


“Тийм учраас тэдний зам өөрсдөд нь халтиргаатай зам мэт байх болно. Тэд түнэр харанхуй уруу зайлуулагдаж, тийшээ унана. Учир нь Би тэдэн дээр гамшгийг буюу шийтгэлийнх нь жилийг авчирна” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.


Та нарын дотор ЭЗЭНээс эмээгч, Түүний зарцын дуу хоолойг дуулгавартай дагаж, харанхуйд явж, гэрэлгүй байгч нь хэн бэ? Тэр хүн ЭЗЭНий нэрд итгэж, өөрийн Бурханд найдагтун.


Би сайныг горилж байхад бузар муу ирлээ. Би гэрэл гэгээг хүлээж байхад харанхуй ирлээ.


Гэвч тэд ЭЗЭНээс тусламж гуйн хашхирахад, Тэр та нар болон египетчүүдийн хооронд харанхуй болгон, тэдний дээр тэнгисийг авчран, тэднийг бүрхсэн. Египетэд Миний юу хийснийг та нар өөрсдийн нүдээрээ харсан. Тэгээд та нар цөл газар удаан хугацаагаар амьдрав.


Гэсэн ч харанхуйд ч, намайг нөмөрдөг гүн харанхуйд ч би дуугүй байхгүй.


Тэр намайг уй гашуу, хүнд бэрхээр бүслэн ороов.


Ийм учраас шударга ёс биднээс хол, үнэн зөв нь бидэнд хүрэхгүй. Бид гэрлийг хайдаг боловч харанхуйг л хардаг, хурц гэрлийг хүлээвч, бүрэнхийд алхдаг.


Учир нь түүнд үр тариа, шинэ дарс ба тосыг өгч, түүний дээр мөнгө, алтыг арвижуулсан нь Би байсан гэдгийг тэр эм мэддэггүй. Харин тэд тэдгээрийг Баалд зориулан ашигласан.


Swiv nou:

Piblisite


Piblisite