Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 19:25 - Ариун Библи 2004

25 Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Золигч минь амьд гэдгийг, Эцэст Тэрээр газар шороон дээр зогсоно гэдгийг би мэднэ.

Gade chapit la Kopi




Иов 19:25
18 Referans Kwoze  

Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.


Учир нь чиний нөхөр бол чамайг Бүтээгч. Түүний нэр нь түмэн цэргийн ЭЗЭН. Чиний Аврагч бол бүх дэлхийн Бурхан хэмээн нэрлэгдсэн Израилийн Ариун Нэгэн юм.


Бурхан тэдний хад байсныг, Мөн Хамгийн Дээд Бурхан тэдний Аврагч байсныг тэд санажээ.


Учир нь тэдний Золигч үлэмж хүчтэй. Тэрээр тэдний өмнөөс чамайг эсэргүүцнэ.


Миний хад болон миний Аврагч болох ЭЗЭН, Амнаас минь гарах үгс хийгээд зүрхний минь бясалгалууд Таны мэлмийд тааламжтай болох болтугай!


Израилийн ариун Нэгэн, та нарын Аврагч ЭЗЭН ийнхүү айлдаж байна. “Та нарын тусын тулд Би Вавилон уруу илгээн, тэднийг бүгдийг нь төдийгүй, усан онгоцон дотроо баясацгааж байсан халдеичуудыг оргодлууд мэт буулгана.


Тэдний Аврагч нь хүчтэй, Түүний нэрийг түмэн цэргийн ЭЗЭН гэдэг. Тэрээр газар дэлхийд амралтыг, харин Вавилоны оршин суугчдад үймээн самууныг авчрахын тулд тэдний хэргийг идэвхтэйгээр өмгөөлнө.


Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, миний өмгөөлөгч өндөрт байна.


Адамын долоо дахь үе Енох тэдний тухай мөн эш үзүүлэн, “Харагтун. Эзэн мянга мянган ариун нэгэнтэйгээ ирэв.


Би чамайг тэр эмэгтэйтэй өс хонзонтой, Бас чиний үр хүүхдийг тэр эмэгтэйн үр хүүхэдтэй өс хонзонтой болгох болно. Тэр эмэгтэйн үр хүүхэд чиний толгойг няцалж, чи түүний өсгийг няцлах болно гээд


Бас чи Миний үгийг дуулгавартай дагасан учир газар дэлхийн бүх үндэстэн чиний үрсээр дамжуулан ерөөгдөх болно” гэв.


Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.


Төмөр зоруул болон тугалгаар тэд хад чулуун дээр үүрд мөнхөд сийлэгддэг ч болоосой!


ЭЗЭН амьд. Миний хад магтагдах болтугай. Миний авралын Бурхан өргөмжлөгдөх болтугай.


Бүү айгтун. Өт Иаков, Израилийн эрчүүд ээ. Би чамд тусална. Чиний Золигч бол Израилийн Ариун Нэгэн юм” гэж ЭЗЭН тунхаглаж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite