20 Миний яс нь арьс, махтайгаа наалдаж, би шүднийхээ буйлтай л үлдлээ.
20 Яс минь арьс махтайгаа наалдаж, Би шүднийхээ буйлтай л үлдлээ.
Ёолох дууны минь чангаас болж Яс минь маханд минь наалдав.
Тэдний төрх нь хөөнөөс ч хар, гудамжинд ч танигдахгүй болов. Тэдний арьс ясан дээр нь хорчийж, хатаж, мод мэт болжээ.
Ган гачгийн шатаах халууны улмаас бидний арьс зуух шиг халуун болов.
Тэр миний арьс махыг тураан эцээж, яснуудыг минь хэмхчсэн.
Учир нь миний өдрүүд утаа шиг замхарсан бөгөөд Яснууд минь ч цуцал мод шиг шатсан.
Таны хилэгнэлээс болж махан биед минь эрүүл газар үгүй. Миний нүглээс болж ясанд минь амар амгалан ч үгүй.
Арьс минь харлаж, яс минь халуу төөнөнө.
Бие минь өтөнд болон тоосон хальсанд хучигдан, арьс минь эвэршин хагардаг.
“Бидний хөлд наалдсан хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гөвлөө. Харин Бурханы хаанчлал ойрхон байгааг сайн мэдтүгэй” гэж хэл.
Та намайг хатаан хорчийлгосон бөгөөд тэр чинь гэрч болжээ. Миний доройтол миний эсрэг боссон бөгөөд тэрээр нүүрэн дээр минь гэрчилнэ.
Би хээр талын хотон шувуутай ижилссэн. Би зэлүүд нутгийн шар шувуу шиг болсон.