Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 19:13 - Ариун Библи 2004

13 Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд танилууд минь надаас бүрмөсөн дөлөх болжээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

13 Тэрээр ах дүүсийг минь надаас хол явуулсан бөгөөд Танилууд минь надаас бүрмөсөн хөндийрчээ.

Gade chapit la Kopi




Иов 19:13
20 Referans Kwoze  

Та миний танилуудыг надаас холдуулсан. Та намайг тэдэнд жигшүүрт зүйл болгосон. Би түгжигдсэн бөгөөд гарч чадахгүй болсон.


Та амраг хайрт болон анд нөхрийг надаас холдуулсан. Танилууд минь ч харанхуйд байна.


Би ах дүүстээ харийн хүн болж, Эхийнхээ хөвгүүдэд ч гаднын хүн болсон.


Өөрийн бүх өстнөөс болж би Ялангуяа хөршүүдийнхээ дунд доромжлол, Танилуудынхаа дунд айдас төрүүлэхээр болсон. Замд таарсан хүмүүс надаас зайлсхийдэг.


Миний анхны өмгөөлөл дээр хэн ч намайг дэмжсэнгүй. Харин бүгд намайг орхисон. Үүнийг нь тэдний эсрэг бүү тооцох болтугай.


Харин энэ бүхэн нь эш үзүүлэгчдийн Судар биелэгдэхийн тул болов гэв. Тэгтэл бүх шавь нар Түүнийг орхин зугтав.


Буруутгал миний зүрхийг эмтэлж, би маш их өвчтэй байна. Би өрөвдөгчийг найдан харсан боловч хэн ч байгаагүй. Мөн тайтгаруулагчийг харсан ч хэнийг ч олоогүй.


Миний хайртай хүмүүс хийгээд миний найз нөхөд Гамшгаас минь зугтдаг. Хамаатан саднууд минь ч холуур зогсдог.


Харин одоо Тэрээр намайг сульдаалаа. Та миний бүх нөхөрлөлийг хоосон болголоо.


Найзууд минь намайг тохуурхагчид юм. Миний нүд Бурханд хандан уйлдаг.


Тэгэхэд түүний бүх ах дүү, эгч дүү хийгээд өмнө нь түүнийг таньдаг байсан бүгд түүн уруу ирцгээж, түүнтэй хамт гэрт нь идэж ууцгаав. ЭЗЭНий түүнд учруулсан бүх зовлон зүдгүүрийн төлөө тэд түүнийг тайвшруулж, тайтгаруулав. Хүн бүр түүнд нижгээд мөнгө, алтан бөгж өгчээ.


Миний итгэдэг, Миний талхыг идэж байсан дотно найз минь ч Миний эсрэг өсгийгөө өргөсөн.


Тэрээр шөнө гашуунаар уйлдаг бөгөөд түүний нулимс хацар дээр нь байна. Бүх амрагийнх нь дундаас түүнийг тайтгаруулах хүн түүнд нэгээхэн ч үгүй. Түүний бүх найз түүнээс урвацгаажээ. Тэд түүний дайснууд болцгоожээ.


Би амрагуудаа дуудсан, тэд намайг мэхлэв. Миний тахилч нар болон миний ахмадууд өөрсдийн хүч тамирыг сэргээхээр хоол хүнсийг хайх зуураа хот дотор мөхөв.


Ах дүүс минь горхи мэт, ширгэдэг горхинуудын цутгалан мэт итгэлгүйгээр үйлджээ.


Найдлага тавьж байсан учраас тэд ичицгээсэн бөгөөд тэнд очоод тэд улайцгаасан.


Үхсэн хүн шиг би санаанаас гаран мартагдсан. Би хагарсан сав шиг юм.


Миний амийг эрэгчид урхи тавьдаг. Намайг шархлуулахыг хүсэгчид сүйрлийн тухай ярилцаж, Өдөржингөө заль мэхийг сэддэг.


Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгиж, Таныг буруутгасан хүмүүсийн буруутгал надад ирсэн.


Swiv nou:

Piblisite


Piblisite