11 Тэрээр бас Өөрийн уураа миний эсрэг ноцоож, намайг Өөрийн дайснаа хэмээн үзсэн билээ.
11 Тэрээр бас хилэнгээ миний эсрэг ноцоож, Намайг дайсан шигээ үзсэн билээ.
Та юунд Өөрийн нүүрийг нууж, намайг Өөрийн дайсан хэмээн үзнэ вэ?
Харагтун, Тэрээр л миний эсрэг өс хонзон санаж, намайг Өөрийн дайснаа хэмээн тооцдог.
Түүний уур намайг тастчин, ангуучилсан бөгөөд Тэрээр над уруу Өөрийн шүдээ хавирав. Өстнүүд минь намайг цоо ширтдэг.
Эзэн дайсан мэт болж Израилийг залгижээ. Тэрээр түүний бүх ордныг залгиж, түүний бэхлэлтүүдийг устгаж, Иудагийн охинд уй гашуу болон гаслалыг нэмэгдүүлэв.
Учир нь бид Таны уур хилэнгээр шатаагдаж, Таны уур хилэнгээс бид айсан.
Өө, ЭЗЭН, хэдий болтол вэ? Та Өөрийгөө мөнхөд нуух уу? Таны уур хилэн гал мэт шатах уу?
Миний хилэнгийн гал дүрэлзэн Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж, газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.
Зовлон ба өвчин түүнийг айлгадаг бөгөөд довтлоход бэлэн буй хаан мэт тэд түүнийг нөмрөн авдаг.
Тэрээр дайсан мэт Өөрийн нумаа татжээ. Тэрээр өстөн мэт Өөрийн баруун мутрыг тавин, нүдэнд тааламжтай бүхнийг хядав. Сионы охины майханд Тэр Өөрийн хилэнг гал мэт цутгалаа.