Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 18:5 - Ариун Библи 2004

5 Үнэндээ хорон муу хүний гэрэл унтарч, түүний галын дөл ямар ч гэрэл өгдөггүй.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

5 Үнэндээ гэм буруутны гэрэл бөхөж, Галын дөл нь гэрэлтдэггүй юм.

Gade chapit la Kopi




Иов 18:5
12 Referans Kwoze  

Зөв шударга хүний гэрэл хурц гэрэлтдэг. Харин хар санаатны дэнлүү бөхдөг.


Учир нь хорон муу хүн ирээдүйгүй. Хар санаатны дэнлүү бөхнө.


Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.


Хорон муу хүний дэнлүү хир их унтарч, эсвэл гай зовлон нь тэдний дээр унадаг уу? Бурхан Өөрийн ууранд сүйрлийг тогтоодог уу?


Үзэгтүн, гал ноцоож, бамбаруудаар өөрсдийгөө хүрээлэгч та нар бүгдээрээ галынхаа гэрэлд, ноцоосон бамбаруудынхаа дундуур алхагтун. Үүнийг чи Миний мутраас авна. Чи зовлон шаналал дунд хэвтэнэ.


Хар санаатны зам нь харанхуй мэт буюу. Тэд юунд бүдэрч байгаагаа ч үл мэднэ.


Хорон муу хүмүүсийн баясгалан богино болоод бурхангүй хүмүүсийн баяр хөөр зуурдынх билээ.


Уурандаа өөрийгөө тастдаг чи минь, чиний төлөө газар дэлхий хоосорч, хад чулуу байрнаасаа хөдлөх болж байна уу?


Гэвч нүгэлтнүүд нь шидлэн давалгаалах далай мэт юм. Учир нь далай бол дөлгөөн байж чаддаггүй, ус нь хог, шавар шидлэн гаргадаг билээ.


Би чамайг сөнөөх цагт тэнгэрийг халхалж, оддыг нь бөхөөнө. Би нарыг үүлээр далдлан, сар ч гэрлээ өгөхгүй.


Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.


Ихэмсэг харц болон бардам зүрх болбоос хар санаатай хүмүүсийн дэнлүү бөгөөд нүгэл ажээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite