17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, түүний нэр хаана ч байхгүй болно.
17 Газар дэлхийгээс түүний дурсамж үгүй болж, Түүний нэр хаана ч байхгүй болдог.
Шударга зөв хүний тухай дурсамж нь ерөөлтэй бол Хар санаатны нэр ой гутаана.
ЭЗЭНий нүүр царай бузрыг үйлдэгчдийн эсрэг байдаг нь Тэдний тухай дурсгалыг ч дэлхийгээс арилгахын тулд юм.
Түүний үр удмуудыг таслаач. Хойч үед тэдний нэрсийг арчуулаач.
Харин хар санаатан газраас таслагдаж, Итгэлийг эвдэгч хүн газрын хөрснөөс арчигдана.
Тэд “Израилийн нэр дахин дурсагдахгүйн тулд Очиж, тэднийг үндэстнээр нь арчиж, үгүй болгоцгооё” гэцгээв.
Та нарын цээжилсэн хэллэгүүд үнс адил бөгөөд та нарын хамгаалалтууд шавран хамгаалалтууд ажээ.
Эх нь тэднийг мартах болно. Тэрээр дахин дурсагдахгүй болтол өт хорхой түүгээр амтархан хооллодог. Хорон муу байдал мод мэт устана.
Тэдний тухай дурсамжийг газар дэлхийгээс арилгуулахаар Тэднийг ЭЗЭНий өмнө байнга байлгаач.
Та нарын талаарх тушаалыг ЭЗЭН гаргасан. “Чиний нэр цаашид дуурсагдахгүй. Би чиний бурхдын гэрээс шүтээн ба цутгамал хөргийг таслан хаяна. Би чиний булшийг бэлтгэнэ. Учир нь чи жигшүүртэй юм”.
Дайсан үүрдийн сүйрлээр сүйрсэн бөгөөд Та хотуудыг нураасан юм Тэдний талаар дурсагдах ч юмгүй болсон билээ.
Миний дайснууд намайг муулан “Тэр хэзээ үхэж, түүний нэр үгүй болох вэ?” гэж ярилцдаг.
Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.
Үхдэл нь амьдрахгүй, салан одсон сүнснүүд босохгүй. Тиймээс Та тэднийг шийтгэн устгаж, тэдний аливаа дурсамжийг арилгасан.