16 Доороос нь түүний үндэс хатаж, Дээрээс нь түүний мөчир огтлогддог.
16 Доороосоо түүний үндэс хатаж, Дээрээсээ түүний мөчир ганддаг.
Ефраим нь цавчигдсан. Тэдний үндэс нь хувхайрсан бөгөөд тэд ямар ч жимс гаргахгүй. Тэд үр хүүхэд тээх боловч, Би тэдний хэвлийн үнэт нэгнүүдийг алах болно.
“Учир нь харагтун, зуух мэт шатаж буй өдөр ирж байна. Омог бардам бүх хүмүүс болон мууг үйлдэгч бүр тохуурхагдана. Ирж буй өдөр тэднийг түймэрдэх болно. Тиймээс тэдэнд үндэс ч, мөчир ч үлдэхгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
Гэсэн ч, тэдний өмнө аморичуудыг устгасан нь Би байсан. Хэдийгээр түүний өндөр нь хуш модны өндөр шиг бөгөөд тэрээр царс мэт хүчтэй байсан ч гэсэн устгасан. Түүгээр ч барахгүй Би түүний дээдэх жимсийг болон доодох үндсийг нь ч устгасан.
Тийм учраас галын хэл сүрлийг түймэрдэн, галын дөлд хуйхлагдахын адил, тэдний үндэс нь өмхөрсөн мэт болж, тэдний цэцэг нь тоос шиг хийснэ. Учир нь тэд түмэн цэргийн ЭЗЭНий хуулийг үл тоомсорлон, Израилийн Ариун Нэгэний үгийг үзэн ядсан.
Тэрээр харанхуйгаас зугтахгүй. Мөчрүүдийг нь гал хуйхлах бөгөөд Түүний амны амьсгалаар тэрээр одох бөлгөө.
Үндэс минь ус уруу тархаж, мөчрүүд дээр минь шөнөжин шүүдрийн ус бөнжигнөнө.
Түүний цагаас өмнө энэ нь биелэгдэж, далдуу модны мөчир ч ногоорохгүй.
Чи газар нутгаа сүйтгэж, ард түмнээ устгасан учир тэдэнтэй хамт булшинд нэгдэхгүй. Бузар мууг үйлдэгчдийн үр удам дахин хэзээ ч дурсагдахгүй байх болтугай.
Түүний үндэснүүд чулуун овоог ороож, тэрээр чулуун гэрээс зууралдана.