Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 17:9 - Ариун Библи 2004

9 Гэсэн ч зөв шударга нэгэн өөрийн замаа хөөн явж, цэвэр гартай нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Гэсэн ч зөвт нэгэн замаа хөөн явж, Гар цэвэр нэгэн улам хүчирхэг болон өсөх ажээ.

Gade chapit la Kopi




Иов 17:9
26 Referans Kwoze  

Харин шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, Тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно.


Тэрээр гэмгүйг аврах бөгөөд тэр хүн чиний цэвэр гараар дамжуулан аврагдах болно гэв.


Мэргэн хүн болгоомжилдог ба хорон муугаас зайлдаг. Харин мунхаг хүн омог бардам ба болгоомжгүй байдаг.


Тэд Сионд Бурханы өмнө үзэгдэн Хүчээс хүч уруу хүрдэг.


Тэрээр надад “Энэ миний дүү охин” гэж хэлсэн биш үү? Энэ эмэгтэй ч бас өөрөө “Энэ миний ах” гэж хэлсэн. Би энэ хэргийг үнэнч шударга сэтгэл, гэмгүй цэвэр гараараа үйлдсэн билээ гэв.


Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж, Гараа гэмгүй байдал дотор угаалаа.


Би гэмгүй байдал дотор гараа угааж, ЭЗЭН, Таны тахилын ширээнд ойртон очно.


Тэд бидний дундаас гарсан боловч биднийх биш. Учир нь хэрэв тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх биш гэдгийг үзүүлэхийн тулд юм.


Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ.


Есүсийн шавь нарын зарим нь бохир буюу угаагаагүй гараар талх идэхийг тэд харсан ажээ.


Учир нь ЭЗЭН Бурхан бол нар болон бамбай юм. ЭЗЭН нигүүлсэл болон алдрыг өгдөг. Тэрээр шулуун шударгаар явагчдаас ямар ч сайн юмыг нуун дарагдуулдаггүй.


Цэвэр гартай, ариун зүрхтэй, Хуурмаг байдалд сэтгэлээ өргөөгүй, Худал тангараг тавиагүй хүн тэгэх юм.


Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт хүмүүс та нар гараа цэвэрлэ. Хоёр санаатай хүмүүс та нар зүрхээ ариусга.


Хэрвээ алхам минь замаас гарч, эсвэл зүрх минь нүдийг минь дагаж, эсвэл аливаа толбо гарт минь наалдсан бол,


Саулын гэр болон Давидын гэрийн хооронд урт удаан дайн үргэлжлэв. Давид улам хүчирхэгжиж, харин Саулын гэр улам доройтсоор байлаа.


Та нарыг зөвт гэж тунхаглах нь надаас хол байг! Үхэн үхтлээ би өөрийн үнэнч байдлаа өөрөөсөө холдуулахгүй.


Би өөрийн зөв шударгыг баримталж байгаа бөгөөд буцахгүй юм. Миний зүрх амьдралын минь аль ч өдрийг зэмлэдэггүй.


“Би цэвэр, нүгэлгүй. Би гэмгүй бөгөөд миний дотор гэм буруу байхгүй.


Хэрэв сууриуд устгагдвал Зөв шударга хүн юу хийж чадах вэ?


Өө, Түмэн цэргийн Бурхан ЭЗЭН, миний залбирлыг сонсооч. Өө, Иаковын Бурхан, чих тавин чагнаач. Села


Хуй салхи шуураад өнгөрөхөд, муу хүн алга болно. Харин шударга зөв хүнд мөнхийн суурь байдаг.


Шударга зөв хүн хэзээ ч ганхдаггүй. Харин хар санаатай хүн дэлхийг өвлөхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite