2 Үнэхээр тохуурхагчид миний дэргэд байгаа бөгөөд миний нүд тэдний доромжлолыг ширтэнэ.
2 Эргэн тойронд минь дүүрэн тохуурхал, Нүд минь тэдний дайсагнал дээр бэлчинэ.
Найзууд минь намайг тохуурхагчид юм. Миний нүд Бурханд хандан уйлдаг.
Бурханыг дуудаж, Түүнээс хариу авсан нэгэн болох би найз нөхдийнхөө доог тохуу юм. Зөв шударга, гэм зэмгүй нь ч доог тохуу юм.
Хамгийн Дээд Нэгэний халхавчинд оршигч нэгэн Төгс Хүчит Нэгэний сүүдэр дор амьдарна.
Түүний сэтгэл сайн сайхан байдал дотор оршиж, Үр удам нь газар нутгийг өвлөн авах болно.
Тэвчин байж намайг яриулцгаа. Тэгээд намайг ярьсны дараа та нар тохуурхацгааж болно.
Тэрээр та нарыг шалгах үед энэ чинь сайн болох уу? Эсвэл хүнийг хуурдаг шиг та нар Түүнийг хуурах уу?
Чиний бардам үгс хүмүүсийг дуугүй болгох ёстой юу? Чи хэнд ч зэмлүүлэлгүйгээр тохуурхах ёстой юу?
Гэвч Тэр намайг хүмүүсийн зүйр үг болгосон бөгөөд хүмүүст хараал болсон нэгэн бол би юм.
Үзэгтүн, та бүгд харлаа. Тэгвэл яагаад та нар мунхаг үйл хийнэ вэ?