15 миний найдвар одоо хаана байна вэ? Миний найдварыг хэн ойшоох юм бэ?
15 Найдвар минь тэгээд хаана байх вэ? Найдварыг минь хүн олж харах уу?
Тэр намайг алах ч гэсэн би Түүнд найдах л болно. Ямар ч байсан би Түүний өмнө өөрийн замуудаа хамгаалах болно.
Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө. Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.
Би хүлээхийн тулд надад ямар хүч байгаа вэ? Миний төгсгөл ямар болоод би тэсэх ёстой билээ?
Бурханаас эмээх нь чиний итгэл, үнэнч шударга замаар явах чинь чиний найдвар биш бил үү?
Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.
“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.
Тиймээс би “Миний хүч чадал, мөн ЭЗЭНээс хүлээх найдвар минь ч мөхөв” гэж байна.
Чулуунуудыг ус элээж, урсгалууд нь газрын шороог угаадаг. Ийнхүү Та хүний найдварыг тасалдаг билээ.
Тэгээд тэр надад —Хүний хүү, эдгээр яснууд бол Израилийн хамаг гэр юм. Харагтун, тэд “Бидний яс хувхайрч, бидний найдлага мөхжээ. Бид бүрмөсөн таслагдав” хэмээдэг.