Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 17:11 - Ариун Библи 2004

11 Миний хоногууд өнгөрөн одож, миний төлөвлөгөөнүүд буюу зүрхний минь хүслүүд тасран үгүй болов.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

11 Миний хоногууд өнгөрөн одож, миний санаанууд, бүр зүрхний минь хүслүүд ч тасран үгүй болов.

Gade chapit la Kopi




Иов 17:11
14 Referans Kwoze  

Миний өдрүүд нэхмэлчний зүүнээс ч хурдан өнгөрч, найдваргүйгээр төгсгөлдөө ойртоно.


“Би амьдралынхаа дунд үед Үхэгсдийн орны дааман хаалгаар орж, өөрийнхөө он жилүүдийн үлдэгдлийг алдах ёстой боллоо” гэж би хэлсэн.


Хүн оюун ухаандаа өөрийн замыг төлөвлөдөг бол ЭЗЭН түүний алхаа гишгээг чиглүүлдэг.


Эзэн тушаагаагүйсэн бол хэн хэлэхэд тэр нь болж өнгөрдөг вэ?


Төлөвлөгөө сэдэх боловч тэр нь үл бүтнэ. Санал тавивч энэ нь үл тэснэ. Учир нь Бурхан бидэнтэй хамт байна.


Ах дүү нар аа, бусад үндэстнүүдийн дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар уруу очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдэлгүй өнгөрөхийг би хүсэхгүй байна.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Хүмүүний зүрхэнд олон санаа байдаг боловч ЭЗЭНий зөвлөгөө байсаар байх болно.


Тэд харанхуй орчинд “Гэрэл ойрхон байна” хэмээн шөнийг өдөр болгодог аж.


Миний сүнс бөхсөн бөгөөд өдрүүд минь гүйцэж, надад булш байна.


Зүрх сэтгэлийн бодол хүнд харьяалагддаг боловч, Хэлний хариулт ЭЗЭНээс ирдэг юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite