Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 16:4 - Ариун Библи 2004

4 Би ч гэсэн та нарын оронд байсан бол та нар шиг ярьж чадах байсан. Би та нарын эсрэг үгс холбож, та нарын дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

4 Та нар миний оронд байсан бол Та нар шиг ярьж би бас чадах байсан, Чиний эсрэг хэдэн үг хэлхэж Чиний дээр толгойгоо сэгсэрч чадах байсан.

Gade chapit la Kopi




Иов 16:4
21 Referans Kwoze  

Би бас тэдэнд зэмлэл буруушаал болсон. Тэд намайг хараад, толгойгоо сэгсэрдэг.


Намайг хардаг бүхэн намайг тохуурхан инээдэг. Тэд уруулаа нээж, толгой сэгсрэн


Замаар өнгөрөгч бүгд чам уруу алгаа ташина. Тэд Иерусалимын охин уруу исгэрэн, толгойгоо сэгсэрч, “Тэдний «Үзэсгэлэн төгөлдөр, бүх дэлхийн баяр баясгалан» хэмээн хэлж байсан хот энэ үү?” гэлцэнэ.


өөрсдийн нутгаа эзгүйрэл буюу үргэлжийн харуусал болгохын тулд юм. Үүний хажуугаар өнгөрдөг хүн бүр гайхаж, толгойгоо сэгсрэх болно.


Түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан, элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.


Хэрэв нэг эрхтэн нь зовбол түүний хамт бүх эрхтнүүд зовно. Хэрэв нэг эрхтэн нь алдаршвал түүний хамт бүх эрхтнүүд баярлах болно.


Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла, уйлж буй хүмүүстэй хамт уйл.


Тиймээс та нар хүмүүсийг өөрсдөдөө хэрхэн хандаасай гэж хүссэнээрээ л өөрсдөө ч тийнхүү тэдэнд ханд. Энэ бол Хууль болоод Эш үзүүлэгчид мөн.


Энэ бол аюулгүй оршдог, баяр хөөртэй хот юм. Тэр зүрхэндээ “Би байна, миний дэргэд өөр хэн ч байхгүй” гэдэг. Тэр яаж эзгүйрэн, араатнуудын амардаг газар болсон юм бол! Түүгээр өнгөрөх хүн бүр исгэрэн, гараараа зэвүүцэн даллах болно.


Гэсэн ч тэнэг хүн үгээ олшруулсаар л байх ажээ. Юу болохыг мэддэг хүн алга, түүний араас юу ирэхийг түүнд хэн хэлж чадах билээ?


Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.


Та биднийг улс үндэстнүүдийн дунд зүйрлэл, Хүмүүсийн дунд шившиг болгосон.


тиймээс Иов амаа утгагүй хоосноор нээдэг. Тэрээр мэдлэггүйгээр үгсээ олшруулдаг ажээ гэв.


Олон үг хариулагдалгүй урсаж, чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?


Цөхөрсөн хүн Төгс Хүчит Нэгэнээс эмээхээ мартахгүйн тулд түүнд анд нөхдөөс нь энэрэл байх болой.


Би та нарыг амаараа хүчирхэгжүүлж, уруулынхаа хөдөлгөөнөөр та нарын зовлонг нимгэлэх байсан.


түүний эсрэг ЭЗЭНий айлдсан үг нь энэ юм. “Чамайг Сионы онгон охин басамжлан элэглэв. Чиний араас Иерусалимын охин толгойгоо сэгсрэв.


Израиль чамд доог тохуу байсан биш гэж үү? Эсвэл тэрээр хулгайчдын дунд баригдаж байсан уу? Учир нь чи түүний тухай ярих болгондоо чичирдэг.


“Тэр өөрийгөө ЭЗЭНд даатгасан. Тэр түүнийг авраг! Тэр түүнд баярладаг тул түүнийг авраг!” гэж байна.


Swiv nou:

Piblisite


Piblisite