19 Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, миний өмгөөлөгч өндөрт байна.
19 Одоо ч, харагтун, Миний гэрч тэнгэрт, Миний гэрчлэгч өндөрт байна.
Түүний Хүүгийн сайн мэдээний дотор миний сүнсээрээ үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдгийг маань гэрчилнэ.
Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зөв болон гэм зэмгүйгээр хандсаныг та нар гэрчлэх бөгөөд Бурхан ч гэрч юм.
Үүрд мөнхөд магтагдах Бурхан, Эзэн Есүсийн Эцэг худал яриагүйг минь мэднэ.
Хэрэв чи миний охидтой зүй бусаар харьцах, эсвэл миний охидоос өөр эхнэр авбал бидэнтэй хамт өөр хүн байхгүй ч гэсэн, харагтун! Бурхан чи бид хоёрын хооронд гэрч болно гэв.
Учир нь та нарын мэдэж байгаачлан бид хэзээ ч зусарч үгтэй байгаагүй. Шунахайрлаа нуун дүр үзүүлээгүй. Бурхан бол гэрч.
Би дахиж Коринтод очоогүй нь та нарыг хэлтрүүлэхийн тулд агаад үүний тулд би Бурханыг сэтгэлдээ гэрч болгон дууддаг.
Христ дотор би үнэнийг хэлж байна. Би худал яриагүй байна. Миний мөс чанар
Бидний Бурхан ЭЗЭНтэй хэн нь адил байж, Өндөрт заларч,
Хаанчлал хийгээд аймшиг нь Өөрийн өндөрлөгт амар амгаланг тогтоодог Түүнийх.
Самуел тэдэнд —Та нар миний гараас юу ч олоогүй явдлын тухайд өнөөдөр та нарын дунд ЭЗЭН гэрч болж, ЭЗЭНий тосолсон хүн мөн гэрч болж байна гэхэд тэд түүнд —Тэр бол гэрч мөн гэцгээв.
Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан миний гэрч мөн.
Өө, газар дэлхий, цусыг минь бүү далдал, миний уйлах дуунд байх газар бүү үлдэг.
Миний хувьд гэвэл, миний Золигч амьд гэдгийг болон эцэст Тэрээр дэлхий дээр байр сууриа эзэлнэ гэдгийг би мэднэ.
Дээр буй Бурханы хувь, эсвэл өндөрт буй Төгс Хүчит Нэгэний өв залгамжлал юу билээ?
Тэр нь сар шиг мөнхөд байхаар тогтоогдох бөгөөд Тэнгэрийн гэрч итгэмжит юм” гэв. Села
ЭЗЭНийг магтагтун! Тэнгэрүүдээс ЭЗЭНийг магтагтун! Түүнийг өндөрт магтагтун!