Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 15:14 - Ариун Библи 2004

14 Цэвэр байхаар хүн гээч нь юу юм бэ? Зөвт байхаар эмэгтэйгээс төрсөн нэгэн нь юу юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Хүн гээч нь ариун байж чадах уу? Эмэгтэйгээс төрсөн хүмүүс Зөвт байж чадах уу?

Gade chapit la Kopi




Иов 15:14
19 Referans Kwoze  

Үнэнээр газар дэлхий дээр үйлдээд, нүглийг ер үйлддэггүй зөв шударга хүн гэж үгүй бөлгөө.


Хэн бузраас цэврийг бий болгож чадах вэ? Хэн ч үгүй.


Хэн “Би зүрх сэтгэлээ цэвэрлэв. Би нүгэл хилэнцээсээ ариусав” хэмээн хэлж чадах билээ?


Учир нь миний дотор буюу миний махан биед ямар ч сайн зүйл байдаггүйг би мэддэг. Учир нь хүсэл нь миний дотор байвч, харин сайныг хийх нь үгүй.


Тэд бүгдээрээ дур мэдэн явцгааж, Тэд хамтдаа завхарцгаасан. Сайн үйл хийдэг хүн байхгүй, Нэг ч байхгүй.


Тэд Таны эсрэг нүгэл үйлдэн, (нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй юм) Таныг хилэгнүүлснээс болж Та тэднийг дайсанд өгч, тэд дайсны нутаг уруу хол, эсвэл ойр газар уруу олзлогдож явах үед,


Харин Судар бүх юм нүглийн дор хоригдсон гэдэг. Энэ нь амлалтыг Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан итгэгчдэд өгөхийн тулд юм.


Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой.


Үзэгтүн. Миний олж мэдсэн ганц зүйл нь Бурхан хүмүүнийг шударгаар бүтээсэн боловч тэд өөр олон арга замыг өөрсдөө хайдаг явдал юм.


Харагтун, гэм буруугийн дунд би төрсөн бөгөөд Нүглийн дунд эх минь намайг олж тээсэн.


Тийм байдаг гэдгийг үнэндээ би мэднэ. Харин Бурханы өмнө хүн хэрхэн зөвт байж чадах билээ?


Тэд Таны эсрэг нүгэл үйлдэж (учир нь нүгэл үйлддэггүй нэг ч хүн байдаггүй), Та тэдэнд уурлан, тэднийг дайсанд тушаан, хол ойрын нутагт тэдэнд олзлуулан явуулах үед,


ингэснээрээ чи өөрийн сүнсээ Бурханы эсрэг эргүүлж, амнаасаа үгсийг гаргана вэ?


Эмэгтэйгээс төрдөг хүн амьдралаар богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн ажгуу.


ЭЗЭН тэнгэрээс хүний хөвгүүд уруу өнгийн харсан нь Ойлгодог, Бурханыг эрэн хайдаг хүн байгаа эсэхийг харахын тулд юм.


Өөрийн зарцаа бүү шүүгээч. Учир нь Таны мэлмийд амьд ямар ч хүн зөв шударга биш байдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite