7 Тэрээр дахин соёолж, түүний нахианууд устахгүй гэсэн найдвар огтлогдоход нь ч модонд бий.
7 Огтлоход дахин соёолж, Нахианууд нь устахгүй байх найдвар модонд бий.
Ирэх өдрүүдэд Иаков үндэслэж, Израиль нахиалан цэцэглээд, бүх ертөнцийг жимсээр дүүргэнэ.
Иессийн хожуулаас нахиа гарч, үндэснээс нь мөчир ургаж, жимс гаргана.
Хэрэв хүн үхвэл тэрээр амилах уу? Өөрийн зовлон бэрхшээлийн бүх өдрүүдэд өөрчлөлт ирэх хүртэл би хүлээнэ.
Тэрээр намайг тал бүрд сүйтгэдэг бөгөөд би өнгөрлөө. Тэрээр найдварыг минь мод мэт үндсээр сугалан хаяв.
Гэвч хожуулыг нь үндэстэй нь хамт газарт үлдээ. Харин түүнийг төмөр ба хүрлэн татлагаар баглаж, хээрийн шинэхэн өвсөн дунд байлга. Тэрээр тэнгэрийн шүүдэрт норж, араатнуудтай хамт газрын өвсөн дунд байг.
Хөлсний хүн мэт өдрүүдээ дуусгах хүртэл тэрээр амрахын тулд Та түүнээс харцаа эргүүлээч.
Хэдийгээр түүний үндэснүүд газар дотор хөгширч, хожуул нь хуурай хөрсөнд үхдэг ч,
Тэнд аравны нэг хувь нь үлдсэн ч, түүнийг улиас, эсвэл царс мод шиг дахин шатаана. Түүнийг унахад хожуул нь үлдэнэ. Ариун үр нь түүний хожуул юм гэв.
Түүний навчис сайхан, үр жимс нь элбэг бөгөөд түүн дээр бүх хүнд хүрэлцэхүйц идээ байв. Хээрийн араатнууд сүүдэрт нь хоргодож, огторгуйн шувууд мөчир дээр нь амьдарч, бүх амьд амьтан түүнээс хооллов.