25 Та хийсэж буй навчийг айлгах уу? Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
25 Та хийсэж буй навчийг цочирдуулах уу? Эсвэл Та хатсан сүрлийг мөшгөх үү?
Тэд салхины өмнө сүрэл мэт, эсвэл шуурганд хийсэж үгүй болдог хивэг мэт үү?
Та нараас үлдэгсдийн хувьд бол, Би мөн дайснуудынх нь нутгууд дээр тэдний зүрхэнд доройтлыг авчрах болно. Хатсан навчны сэрчигнээ тэднийг үлдэн хөөх бөгөөд хэн ч мөрдөөгүй байхад тэд илднээс зугтах мэт зугтаж, тэд унах болно.
Тэр шударга ёсыг ялалтад хүргэтэл бяцлагдсан хулсыг хугалахгүй, сүүмэлзэх зулыг ч бөхөөхгүй.
Үндэстнүүдийн дуу их усны шуугиан мэт нүргэлж байна. Харин Тэр тэднийг зэмлэхэд л тэд алс хол зугтаж, салхинд хийссэн уулан дахь хивэг, шуурганд хуйлрах шороо мэт туугдах болно.
Та бас түүн уруу мэлмийгээ нээж, түүнийг Өөрийн хамт шүүлтэд авчирдаг ажээ.
Израилийн хаан хэний араас ирсэн бэ? Та хэнийг хөөн мөшгөж байна вэ? Энэ чинь үхсэн нохой, нэг бөөсний араас хөөсөнтэй адил.
Юунд та нар Бурханы адил намайг хавчиж, миний маханд цадахгүй байна вэ?