2 Та нар үнэхээр хүмүүс бөгөөд та нартай хамт мэргэн ухаан мөхөх болно!
2 —Үнэхээр хүмүүс л юм даа, та нар, Үгүй болно, та нартай хамт мэргэн ухаан бас.
Би та нарыг ичээхийн тулд ярьж байна. Та нарын дотор ах дүүсийнхээ хоорондхыг шийдэх чадвартай мэргэн хүн ганц ч байхгүй гэж үү?
Бид Христийн төлөө мулгуу аж. Харин та нар Христ дотор хашир аж. Бид мөхөс, харин та нар хүчтэй. Та нар алдар хүндтэй, харин бидэнд алдар хүнд ч алга.
Өөрийнхөө нүдэнд мэргэн болж, өөрсдийнхөө бодолд ухаалаг байгчид гаслантай яа!
Баян хүн өөрийгөө мэргэнд тооцдог бол ухаантай ядуу хүн түүнийг шалгадаг.
Намайг доромжилдог зэмлэлийг би сонссон бөгөөд миний ойлголтын сүнс намайг хариулахад хүргэнэ.
Харин та бүгд одоо дахин ирээрэй. Учир нь та нарын дундаас мэргэн хүнийг би олохгүй байна.
Та тэдний зүрх сэтгэлийг ухаарлаас нуусан учраас Та тэднийг өргөхгүй.
Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж, өөрийгөө дорнын салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?
Учир нь хоосон хүн ухаанаар дутмаг бөгөөд хүн илжигний дудран мэт төрдөг юм.
чамд мэргэн ухааны нууцуудыг үзүүлдэг ч болоосой! Учир нь жинхэнэ мэргэн ухаан хоёр талтай юм. Тэгвэл Бурхан чиний гэм буруугийн нэг хэсгийг мартдаг болохыг мэдтүгэй.
Олон үг хариулагдалгүй урсаж, чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?
Тэгэхэд Иов хариулан —
Мэргэн бус нэгэнд чи ямар үнэт зөвлөгөө өгөв өө! Ямар хэрэгтэй билэг ухааныг чи өгөөмрөөр өгөв өө!