17 Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
17 Тэрээр зөвлөхүүдийг хөл нүцгэн явуулж, Шүүгчдийг ч тэнэгүүд болгодог.
Тийм учраас үзэгтүн. Би энэ ард түмний дотор ер бусын гайхамшигт, гайхалтай зүйлийг дахин бүтээнэ. Тэдний мэргэдийн мэргэн ухаан нь мөхөж, гярхай хүмүүсийн ялгах чадвар нь алга болно” гэв.
Ахитофел өөрийнх нь зөвлөгөөг дагаагүйг хараад, илжгээ эмээллэн, төрөлх хот уруугаа гэртээ буцаж ирэн, гэрээ янзлан, өөрийгөө боомилж үхсэнд эцгийнх нь булшинд оршуулав.
Газар дэлхий хорон муу хүмүүсийн гарт өгөгдсөн юм. Тэрээр шүүгч нарынх нь нүүрийг бүтээдэг. Хэрэв үгүй бол, тэгвэл тэр нь хэн байх билээ?
Өөрсдөдөө нурангийг дахин босгосон дэлхийн хаад, зөвлөгч нартай хамт,
Абсалом болон Израилийн хамаг ардууд —Архет хүн Хушаин зөвлөгөө нь Ахитофелын өгсөн зөвлөгөөнөөс илүү дээр юм гэцгээв. Учир нь ЭЗЭН Абсаломд гай учруулахын тулд Ахитофелын сайн зөвлөгөөг бүтэлгүй болгохоор шийдсэн ажээ.
Хэн нэгэн нь Давидад —Абсаломтай хуйвалдагчдын дунд Ахитофел байна гэж хэлэхэд, Давид —ЭЗЭН минь, Ахитофелын зөвлөгөөг мунхаг болгож өгөөч гэж би залбирч байна гэв.
Тэрээр алдар хүндийг минь надаас зайлуулж, тэргүүнээс минь титмийг тайлж авсан юм.
Бидэнд асар их гамшгийг авчрахаар бидний эсрэг болон биднийг захирдаг захирагчдын эсрэг айлдсан үгээ Тэр баталжээ. Учир нь Иерусалимд үйлдэгдсэн шиг ийм явдал тэнгэрийн дор хаана ч тохиолдож байгаагүй.