Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 11:8 - Ариун Библи 2004

8 Тэдгээр нь тэнгэрээс ч өндөр. Чи юу хийж чадах юм бэ? Тэдгээр нь Үхэгсдийн орноос ч гүн. Чи юу мэдэж чадах юм бэ?

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

8 Тэнгэрээс ч өндөр тул Чи хэрхэх билээ? Үхэгсдийн орноос ч гүн учир Чи юу мэдэх вэ?

Gade chapit la Kopi




Иов 11:8
17 Referans Kwoze  

Бурхан тэнгэрийн өндөрт байгаа бус уу? Алсын одод уруу хар, тэд ямар өндөр юм бэ!


Тэд Үхэгсдийн орон уруу ухаад орсон ч тэндээс Миний мутар тэднийг барина. Тэд тэнгэр уруу гарсан ч тэндээс би тэднийг буулгана.


Тэнгэр нь газраас өндөр байдаг шиг, Миний зам та нарын замаас, Миний бодол та нарын бодлоос өндөр билээ.


Тэднээр ЭЗЭНий нэрийг магтуул. Учир нь Түүний нэр л ганцаараа эрхэм дээд билээ. Түүний сүр жавхлан газар ба тэнгэрийн дээгүүр байдаг.


Тэнгэр өөд хараад, үзэгтүн. Та нарын дээрх үүлсийг харагтун.


Түүний өмнө Үхэгсдийн орон нүцгэн бөгөөд Сүйрлийн Газар ч бүтээгдэж халхлагдаагүй.


Учир нь тэнгэр газрын дээгүүр өндөрт байдаг шиг Түүнээс эмээгчдэд Түүний хайр энэрэл агуу их юм.


Гэвч Бурхан газар дээр хүн төрөлхтөнтэй хамт оршино гэж үү? Харагтун, тэнгэр болон хамгийн өндөр тэнгэр ч Таныг багтааж чадахгүй. Миний барьсан энэ өргөө хичнээн ч өчүүхэн юм бэ!


Үүл замхран оддог. Үүнчлэн Үхэгсдийн орон уруу явагсад гарч ирдэггүй билээ.


Түүний хэмжээс газар дэлхийгээс ч урт, далайгаас ч өргөн юм.


Төгс Хүчит Түүнийг бид олж чаддаггүй. Тэрээр хүч дотор өргөмжлөгдсөн бөгөөд шударга ёс, бялхам зөвт байдлын төлөө харгис хатуу ханддаггүй.


Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж, эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?


Таны зөв шударга Бурханы уулстай адил, Таны шүүх бол их далайтай адил. ЭЗЭН, Та хүн болоод араатныг хамгаалдаг.


Хэн тэнгэр өөд одоод бууж ирэв ээ? Хэн салхийг гартаа атгаж байв аа? Хэн усыг дээлэндээ ороож чадав аа? Хэн дэлхийн хамаг хязгаарыг бүтээв ээ? Түүний нэр болон Хүүгийнх нь нэр хэн бэ? Та мэдэх үү?


Swiv nou:

Piblisite


Piblisite