Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 11:20 - Ариун Библи 2004

20 Харин хорон муу хүмүүсийн нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Тэдний найдвар нь эцсийнх нь амьсгал ажээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

20 Харин гэм буруутнуудын нүд сүүмийж, тэдэнд зугтах газар ч олдохгүй. Эцсийнх нь амьсгал тэдний найдвар нь болно гэв.

Gade chapit la Kopi




Иов 11:20
25 Referans Kwoze  

Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулган, сэтгэлийг чинь самууруулна.


Хэрэв би ядуусыг хүслээс нь татгалзуулж, эсвэл бэлэвсэн эмэгтэйн нүдийг сүүмийлгэж,


Олз ашгийн төлөө анд нөхдийнхөө эсрэг мэдүүлэг өгөгчийн үр хүүхдүүдийн нүд ч мөн сулрах болно.


бид ийм агуу авралыг үл хайхраад хэрхэн зугтаах билээ? Энэхүү авралыг эхлээд Эзэн айлдсан бөгөөд сонссон хүмүүс бидэнд түүнийг баталсан юм.


Хамгийн хурдан хүний хурд нь мөхөж, эр чадалтай хүн ч хүчээ тэтгэж чадахгүй. Хүчтэй хүн ч өөрийн амийг аварч чадахгүй болно.


Тусламж ашиггүй байсан тул бидний нүд сүүмийв. Аварч чадахгүй үндэстнийг бид харуулдан харж байсан билээ.


Эцэг эхийгээ зүхдэг хүний дэнлүү түнэр харанхуйд бөхнө.


Хар санаатан айдаг зүйлтэйгээ дайралдана. Шударга зөв хүний хүсэл биелэгдэнэ.


Би хашхирсаар байгаад ядарчээ. Хоолой минь хатжээ. Би Бурханаа хүлээхэд нүд минь гархилсан.


Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.


Учир нь тэр түүн уруу өршөөлгүйгээр дайрдаг. Тэр хүн түүний хүчнээс зугтахыг хичээх нь гарцаагүй.


Бурхан амийг эрдэг бөгөөд тэрээр таслагдсан байхад бурхангүй хүний найдлага юу байдаг вэ?


Тэрээр өөрийн майхны аюулгүй байдлаас таслагдан аймшгуудын хааны өмнө аваачигддаг.


Би хариуд нь үүнийг та нарт хийх болно. Би нүдийг чинь ширгээн, сэтгэлийг чинь хатаахад хүргэх гэнэтийн аймшиг, сүрьеэ, халуурлыг та нар дээр тохох болно. Бас та нар үрийг ашиггүйгээр суулгана. Учир нь түүнийг дайснууд чинь идэх болно.


Бурхан намайг няцлахыг хүссэн байгаад Тэрээр Өөрийн мутраа сул тавин, намайг тастан хаяасай!


Тэгэхэд Иов хариулан —


Баруун тал уруу харж ажиглаач. Намайг тоодог хүн нэг ч байхгүй байна. Надад зугтаах газар ч үгүй. Сэтгэлд минь санаа тавигч нэг ч үгүй.


Шударга зөв хүний итгэл найдвар нь баяр баясгалан бол Хар санаатны найдвар мөхдөг.


Хоньчдод зугтах газар, сүргийн эздэд хэлтрэх газар үгүй байх болно.


Тэд үхлийг хүсэмжлэвч тэр нь ирдэггүй бөгөөд нуусан эрдэнэсээс илүүгээр тэд үхлийг хайж ухдаг ажээ.


Тэд булшаа олмогц асар ихээр хөөрөн, баярладаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite