2 Олон үг хариулагдалгүй урсаж, чалчаа хүн зөвтгөгдөх ёстой юу?
2 —Олон үг хариулагдалгүй урсаж, Олон үгт хүн зөвтгөгдөх үү?
Үг олшроход нүгэл зайлшгүй, Харин амаа захирдаг хүн мэргэн нэгэн юм.
Чи хир удаан үгсийн араас хөөцөлдөх юм бэ? Ухаарснаа үзүүл, дараа нь бид ярилцаж чадна.
Хайрт ах дүү нар минь, үүнийг та нар мэдэгтүн. Харин хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан, уур хилэндээ хойрго байг.
Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ хоосон чалчигч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нөгөө хэсэг нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амилалтыг тунхаглаж байжээ.
Гүжирдэгч хүн газар дээр бүү зогсог. Хүчирхийлэгч хүнийг гай зовлон дагаж хөнөөнө.
Хоосон үгсэд хязгаар байгаа юу? Эсвэл юу түлхэхээрээ та нар хариулдаг вэ?
Хэр удаан чи эдгээр зүйлсийг чалчиж, амны чинь үгс хүчит салхи болох юм бэ?
Дараа нь наамат хүн Зофар хариулан, —
Мэргэн хүн хоосон мэдлэгийг ярьж, өөрийгөө дорнын салхиар дүүргэдэг байх ёстой гэж үү?
Зүүд зовнилоор арвин байдаг бол тэнэгийн дуу хоолой олон үгээрээ танигддаг.
Бурханы өргөө уруу явахдаа чи алхмаа хянагтун. Мунхаглан тахил өргөснөөс ойртон очоод чагнасан нь дээр. Учир нь хүмүүн буруу үйлээ ойлгодоггүй аж.