Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 10:22 - Ариун Библи 2004

22 Тэр нь харанхуй мэт түнэр харанхуй болон эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд харанхуй мэт гэрэлтдэг билээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

22 Тэр нь харанхуй мэт үхлийн харанхуй, Эмх цэгцгүй гүн сүүдрийн орон бөгөөд Гэрэл нь ч тэнд харанхуй мэт билээ гэв.

Gade chapit la Kopi




Иов 10:22
15 Referans Kwoze  

Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ” гэхэд


Тэрээр харанхуйг авчрахаас өмнө, мөн бүрэнхий уулс дээр хөл чинь бүдрэхээс өмнө та нарыг гэрэл гэгээг найдан хүлээх хооронд Тэрээр түүнийг гүн харанхуй, үхлийн сүүдэр болгохоос өмнө өөрсдийн Бурхан ЭЗЭНд алдрыг өргө.


Тэд «Биднийг Египетийн нутгаас гаргаж, цөлөөр, зэлүүд болон ан цав бүхий газраар, ган гачиг бүхий, мөн гүн харанхуй газраар, хэний ч хөндлөн гарч үзээгүй, хэний ч оршин амьдарч байгаагүй газраар биднийг хөтлөн удирдсан ЭЗЭН хаана байна вэ?» гэж асуусангүй.


Таны гайхамшгууд харанхуйд мэдэгдэх үү? Таны зөв шударга байдал марталтын газар мэдэгдэх үү?


Гэтэл Та биднийг цөөвөр чононуудын орогнох газарт няц дарж, Биднийг үхлийн сүүдрээр хучсан билээ.


Үхлийн харанхуйн хөндийгөөр туулавч Би хор хөнөөлөөс айхгүй, Учир нь Та надтай хамт байна. Таны саваа, Таны таяг намайг тайвшруулдаг.


Үхлийн дааман хаалгууд чамд илэрхийлэгдэж, эсвэл чи гүн харанхуйн дааман хаалгуудыг харсан уу?


Гэм бурууг үйлдэгчид өөрсдийгөө нууж болохоор харанхуй, эсвэл гүн сүүдэр байдаггүй билээ.


Харанхуй болон хар манан түүнийг буцааж аваг. Үүл түүнийг бүрхэг. Харанхуй тэр өдрийг айлгаг.


Уг нь би одоо хэвтээд, анир чимээгүй болж, би нойрсож амрах байсан сан.


харанхуйн болон гүн сүүдрийн орон уруу явахаасаа өмнө. Би буцаж ирэхгүй билээ.


Дараа нь наамат хүн Зофар хариулан, —


Хэрэв би Үхэгсдийн орныг гэр шигээ харвал, би өөрийнхөө орыг харанхуйд засдаг болно.


Харин ЭЗЭН, би тусламж гуйн Тан уруу хашхирсан бөгөөд Өглөөд миний залбирал Таны өмнө ирдэг.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Swiv nou:

Piblisite


Piblisite