Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иов 1:19 - Ариун Библи 2004

19 харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхсэн бөгөөд би ганцаараа танд хэлэхээр зугтааж ирлээ гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 харагтун, цөлийн цаанаас их салхи дэгдэн босож, байшингийн дөрвөн буланг цохисонд, байшин нь залуусын дээрээс нурж, тэд үхэв. Ганц би зугтаж, танд хэлэхээр ирлээ гэв.

Gade chapit la Kopi




Иов 1:19
12 Referans Kwoze  

Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.


Нутгийн хүмүүс түүний гараас могой унжин байхыг хараад өөр хоорондоо “Энэ хүн алуурчин гэдэг нь эргэлзээгүй. Тэр тэнгисээс аврагдсан хэдий ч шударга ёс түүнд амьдрахыг зөвшөөрсөнгүй” хэмээн ярьцгаажээ.


Харин үлдэгсэд нь Афек хот уруу зугтсан бөгөөд үлдсэн хорин долоон мянган цэргийн дээр хотын хана нуран уналаа. Бен-хадад зугтан, хот дотор нэгэн дотоод танхим уруу орсон байв.


Тэгэхэд хааны сэтгэл нь гүн хямарч, хаалганы дээрх өрөөнд орон уйлав. Тэрээр уйлан холхиж —Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь хэмээж байв.


Тэгээд Самсон —Филистчүүдтэй хамт үхье хэмээн өгүүлж, хамаг чадлаараа түлхсэнд дуган нурж, дотор нь байсан ноёд болон бүх ардыг дарав. Ийнхүү үхэхдээ Самсоны алсан хүмүүс нь түүний амьд байхдаа алсан хүмүүсээс ч олон байв.


Иаков эцэг нь тэдэнд хандаж —Та нар намайг хүүхдүүдээс минь хагацуулж байна. Иосеф алга болсон, одоо Симеон ч алга боллоо. Одоо бас та нар Бениаминыг авах гэж байна. Энэ бүхэн чинь миний эсрэг хэрэг байна гэв.


Бороо орж, үер буун, салхи салхилж, байшинг нүдсэнд байшин нурав. Эвдрэл нь асар их байлаа гэв.


Түүнийг ярьж байтал өөр нэг нь бас ирж, —Таны хөвгүүд, охид том ахынхаа гэрт идэцгээн, дарс ууцгааж байтал,


Тэгэхэд Иов босож, нөмрөгөө урж, толгойн үсээ хусуулан, газар унаж мөргөв.


Swiv nou:

Piblisite


Piblisite