Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 9:3 - Ариун Библи 2004

3 Гибеоны оршин суугчид Иошуа, Иерихо болон Аиг хэрхсэнийг сонсоод,

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

3 Иерихо болон Аиг Иошуа хэрхсэнийг Гибеоны оршин суугчид сонсоод

Gade chapit la Kopi




Иошуа 9:3
17 Referans Kwoze  

ихэд айн түгшив. Учир нь Гибеон бол хаан хотуудын адил аугаа том хот бөгөөд Аигаас ч том, бүх эрчүүд нь ч хүчирхэг байсан юм.


Дараа нь Израилийн хөвгүүд хөдөлж, Гибеон, Хефира, Беерот, мөн Кириат-иеарим зэрэг хотууд уруугаа гурав дахь өдрөө хүрч ирэв.


заль зохион, элч нарыг илгээхдээ элэгдэж хуучирсан уут шуудай болон язарч урагдсан, нөхөн торгоосон, хуучирсан дарсны хөхүүр зэргийг илжгэн дээрээ ачиж,


Ингээд Иошуа гибеончуудыг дуудан —Та нар манай газар нутагт амьдардаг атлаа “Бид та нараас алс хол байдаг” хэмээн юунд биднийг мэхэлсэн бэ?


Гибеоны оршин суугч хивичүүдээс өөр Израилийн хөвгүүдтэй найрамдал тогтоосон хот нэг ч байсангүй. Тэд бүх хотуудыг тулалдан авсан.


Бениамин овгоос Гибеон, Геба,


Тэр жил Иудагийн хаан Зедекиагийн хаанчлалын эхэнд буюу дөрөв дэх жилийн тавдугаар сард Гибеоноос гаралтай, Азурын хүү эш үзүүлэгч Хананиа ЭЗЭНий өргөөнд тахилч нар болон бүх ард түмний өмнө надад хандан ярихдаа —


Иошуа Аиг эзлэн авч, түүнийг бүрмөсөн устгасан (Иерихо болон түүний хааныг хэрхсэнийхээ адилаар Аи болон түүний хаанд Иошуа тийн хандсан билээ), мөн Гибеоны ард түмэн Израильтай энхийн гэрээ байгуулж, Израилийн газар нутагт багтсан зэргийг Иерусалимын хаан Адони-зедек сонсоод


Мөн тэр өдөр Иошуа Маккедаг эзлэн авч, түүнийг сүйтгэж, хааныг нь цавчин, түүнийг дотор нь байсан бүх хүмүүстэй нь хамт устгав. Тэр нэг ч хүнийг амьд үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хааныг хэрхсэнийхээ адил Маккедагийн хаанд тийнхүү үйлдэв.


ЭЗЭН мөн уг хотыг хаантай нь хамт Израилийн гарт өгөв. Иошуа уг хотыг болон бүх хүмүүсийг нь илдний ирээр цохив. Тэр тэнд нэг ч амьд хүн үлдээсэнгүй. Тэр Иерихогийн хаанд юу хийсний адилаар энэ хотын хаанд ч тийн хандав.


Гибеон, Рама ба Беерот,


Нерийн хүү Абнер Саулын хүү Иш-бошетын зарц нарын хамт Маханаимаас гарч, Гибеоныг чиглэв.


мөнөөх гучийн тэргүүлэгч, тэдний дунд хүчирхэг эр болох гибеон хүн Ишмаиа, тэгээд Иеремиа, Иахазиел, Иоханан, гедера хүн болох Иозабад,


Тэгээд Соломон бүх чуулганы хамтаар Гибеон дахь шүтээний өндөрлөг уруу явсан бөгөөд учир нь ЭЗЭНий боол Мосегийн цөлд босгосон Бурханы майхан тэнд байжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite