Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 9:25 - Ариун Библи 2004

25 Одоо харагтун, бид таны гарт байна. Өөрт чинь зөв зохистой, сайн гэж үзсэнээ л бидэнд хий гэж хариулав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

25 Одоо харагтун, бид таны гарт байна. Та зөв зүйтэй, сайн гэж үзсэнээ л бидэнд үйлд гэж хариулав.

Gade chapit la Kopi




Иошуа 9:25
12 Referans Kwoze  

Абрам Сараид —Чиний зарц бүсгүй чиний л гарт байна. Чи түүнийг яамаар байна, түүнийгээ л хий гэв. Тэгээд Сараи Хагартай ширүүн харьцсанд Хагар түүнээс зугтаажээ.


Харин миний хувьд, үзэгтүн, би та нарын гарт байна. Та нарын нүдэнд юу нь сайн, юу нь зөв болохыг надад үйлд.


Израилийн хөвгүүд ЭЗЭНд хандан —Бид нүглийг үйлдэв. Та Өөрийн тааламжаар бидэнд үйлдээч. Зөвхөн энэ өдөр л биднийг авраач гэж гуйлаа.


Тийм ээ, Эцэг минь, ийнхүү энэ нь Таны өмнө тааламжтай байсан.


Ингээд Зедекиа хаан Үзэгтүн, тэр та нарын гарт байна. Учир нь хаан та нарын эсрэг юу ч хийж чадахгүй гэв.


Би Өөрийн ард түмэнд хилэгнэн, Өөрийн өвийг жигшсэн. Би тэднийг чиний гарт өгөв. Чи тэдэнд өршөөл үзүүлсэнгүй, бүр өтгөст ч хүнд буулгыг өгөв.


Давид Гадад —Би асар их шаналж байна. ЭЗЭНий өршөөл агуу учир Түүний гарт өөрсдийгөө даатгая. Харин намайг хүний гарт битгий өгөөч гэв.


Ийнхүү Самуел юу ч нуулгүй бүгдийг түүнд ярив. Тэгэхэд Ели —Тэр бол ЭЗЭН мөн. Түүнд таалагдсан бүгдийг Тэр үйлдэх болтугай! гэв.


Гидеон Суккотын хүмүүс дээр ирж —“Зеба, Залмунна нар аль хэдийнээ та нарын гарт орчихсон болоод ядарч эцсэн та нарт бид талх өгөх ёстой гэж үү?” хэмээн та нар намайг элэглэж байсан. Зеба ба Залмунна нарыг харагтун гэв.


Ийнхүү Иошуа тэднийг Израилийн хөвгүүдийн гараас аварч, израильчууд ч тэднийг алсангүй.


Хэрэв Тэр “Би чамайг сайнаар таалдаггүй” хэмээн өгүүлбэл Таны зарц би энд байна. Та надад тааллаараа үйлдэх болтугай гэе.


Ордны даамал, хотын захирагч, ахмадууд болон асрамжлагч нар Иехүд үг илгээн, —Бид таны боолууд билээ. Бидэнд хэлсэн бүгдийг тань бид гүйцэтгэнэ. Бид ямар ч хүнийг хаанаар өргөмжлөхгүй. Өөрийн таалалд нийцсэн зүйлийг үйлдэгтүн гэв.


Swiv nou:

Piblisite


Piblisite