Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 8:6 - Ариун Библи 2004

6 Тэд хотоос холдтол бид зугтах бөгөөд тэд бидний араас нэхэн гарч, дотроо “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гэж бодох болно.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

6 Тэднийг хотоос холдтол бид зугтана. Тэд “Израильчууд урьдын адил биднээс зугтаж байна” гээд бидний араас нэхэн гарах болно.

Gade chapit la Kopi




Иошуа 8:6
7 Referans Kwoze  

Шувуу урхинд, загас торонд орохын адил хүний хөвгүүд гэнэт хэцүү цагт баригддаг бөгөөд энэ нь тэдний дээр гэнэт нөмрөн буудаг аж. Өөрөөр хэлбэл хүн өөрийн цаг үеийг үл мэддэг ажээ.


Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж.


Бениамины хөвгүүд —Тэд урьдын адил бидний өмнө цохигдлоо хэмээн хэлэлцэв. Харин Израилийн хөвгүүд —Тэднийг хотоос холдуулан, зам уруу гаргахын тулд зугтацгаая гэцгээж байлаа.


Дайсан “Би хөөж гүйцээд, олзоо хуваана. Тэдний эсрэг би хүслээ хангана. Би сэлмээ сугалан, тэднийг гараараа сөнөөнө” гэв.


Фараон Израилийн хөвгүүдийн талаар “Тэд тэр газарт төөрч, цөлд мухардсан” гэж бодно.


Тэгэхэд би өөрийн хамт байгаа бүх хүмүүстэйгээ хот уруу дөхөн очно. Тэд урьдын адил биднийг угтан гарч ирэхэд, бид тэднээс зугтана.


Та нар нуувчаасаа гаран, хотыг эзэл. Учир нь та нарын Бурхан ЭЗЭН хотыг та нарын гарт өгөх болно.


Swiv nou:

Piblisite


Piblisite