Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 8:10 - Ариун Библи 2004

10 Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдээ дуудан цуглуулаад, Израилийн ахмадуудын хамтаар өөрөө ард олноо тэргүүлээд, Аи уруу явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

10 Иошуа өглөө эртлэн босож, эрчүүдийг нягтлаад, ард олныг тэргүүлэн Израилийн ахмадуудын хамт Аи уруу явав.

Gade chapit la Kopi




Иошуа 8:10
7 Referans Kwoze  

Би Таны тушаалуудыг сахин биелүүлэхээр Яаравчилсан бөгөөд үүнийгээ хойшлуулаагүй юм.


Ингээд Иошуа өглөө эртлэн босож, Израилийг овгуудаар нь авчрахад Иуда овог авагдав.


Маргааш нь Иошуа өглөө эртлэн босож, мөн тахилч нар ЭЗЭНий авдрыг дамнав.


Ингээд Иошуа өглөө эртлэн босов. Тэр Израилийн бүх хөвгүүдийн хамт Шиттимээс хөдлөн Иордан уруу ирж, гатлахынхаа өмнө тэндээ хонов.


Абрахам өглөө эртлэн босоод илжгээ эмээллэж, хоёр зарц залууг өөрийн хүү Исаакийн хамт дагуулж, шатаалт тахилын модыг огтлон аваад хөдөлж, Бурханы өөрт нь зааж өгсөн тэр газар уруу явжээ.


Ийнхүү Иошуа тэднийг явуулсанд тэд Бетел ба Аин хооронд, Аин баруун талд очин бүгэцгээв. Харин Иошуа тэр шөнийг ард олны дунд өнгөрөөв.


Түүнтэй хамт байсан цэргийн бүх эрчүүд явж, дөхөн ойртож хотын өмнө талд нь хүрч ирээд, Аин хойд талд бэхлэн буув. Аи болон тэдний хооронд нэгэн хөндий байв.


Swiv nou:

Piblisite


Piblisite