Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 7:21 - Ариун Библи 2004

21 олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайран тэдгээрийг авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс дороо мөнгөний хамт миний майхан доторх газарт нууцлагдсан байгаа гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

21 олзон дотор Шинарын гоёмсог өмсгөл, хоёр зуун шекел мөнгө болон тавин шекел жинтэй алтан гулдмай байхыг би үзээд, шунахайрч авсан. Үзэгтүн, тэдгээр зүйлс миний майхан дотор газарт булаастай, доор нь мөнгө нь байгаа гэв.

Gade chapit la Kopi




Иошуа 7:21
35 Referans Kwoze  

Тэгээд хүсэл тачаал нь үр тогтоон нүглийг төрүүлдэг. Нүгэл нь биеллээ олохоороо үхлийг авчирдаг аж.


Тэгээд Тэр тэдэнд хандан —Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм гэв.


Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлэн, Өөрийн замд намайг сэргээгээч.


Тэд зөв шулуун замыг умартан, зөвт бус байдлын хөлсийг хайрлагч Беорын хүү Балаамын замыг даган төөрөлджээ.


Чи тэдний бурхдынх нь сийлмэл хөргүүдийг галд шатаа. Тэдгээрийн алт, мөнгөн бүрхүүлд нь бүү шуна, түүнийг өөртөө бүү ав. Чи түүнээс болж урхидуулуузай. Энэ бол чиний Бурхан ЭЗЭНий жигшин үздэг зүйл.


Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.


Хорон муу нүдтэй хүн эд баялгийн араас яаравчилдаг боловч Ядуурал гадаа нь ирчихээд буйг үл анзаардаг.


Нэгэн үдэш Давид орноосоо босож, хааны гэрийн дээвэр дээгүүр алхалж байгаад, угаал үйлдэж буй нэгэн эмэгтэйг дээвэр дээрээс харав. Тэр эмэгтэй төрхөөрөө ихэд үзэсгэлэнтэй байжээ.


Бурханы хөвгүүд хүний охидын гоо үзэсгэлэнг үзээд, тэднээс сонгосон болгоноо эхнэр болгов.


Тэгээд тэр модны жимс нь хүнс болоход шимтэй, нүд булаам, мэргэн ухаантай болгочихмоор, шунал хөдөлгөм сайхан харагдсан тул тэр эмэгтэй түүнээс авч иджээ. Тэр бас өөртэйгөө хамт байсан нөхөртөө өгч, тэр ч иджээ.


Тиймд та нар газар дээрх эрхтнүүдийг үхүүл. Энэ нь садар самуун, бузар байдал, тачаал, муу хүсэл, шунахайрал болох шүтээн шүтэх явдал юм.


Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго.


Харин ариун хүмүүст үл нийцэх садар самуун, аливаа бузар булай, шунал нь та нарын дунд бүү дурсагдаг.


Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж байхгүй билээ.


Гамшиг сүйрлийн савраас аврагдаж, өндөрт үүрээ засахын тулд гэр орондоо ёс бусын олз ашгийг хураагч хүн хөөрхийлөлтэй еэ!


Өөрсдийн санаагаа ЭЗЭНээс ор тас нууцалж, үйлсээ харанхуй газарт хийж, “Хэн биднийг харах юм бэ?” “Хэн биднийг мэдэх вэ?” гэж хэлдэг хүмүүс гаслантай яа.


Учир нь та нар “Бид үхэлтэй гэрээ байгуулсан, бид Үхэгсдийн оронтой хэлэлцээр хийсэн. Дийлдэшгүй ташуур дайран өнгөрөхдөө бидэнд хүрэхгүй. Учир нь бид худал хуурмагийг өөрсдийн хоргодох газар болгож, заль мэхээр өөрсдийгөө далдалсан” гэж хэлсэн.


Улаан байхад нь, Аяган дотор хөөсрөн шуугиж байхад нь, Доошоо зөөлөн урсаж байхад нь, Дарс уруу бүү хар.


Юуны түрүүнд зүрхээ хамгаал. Учир нь түүнээс амийн булгууд ундран гардаг юм.


Би нүдтэйгээ гэрээ хийсэн билээ. Тэгвэл би онгон охиныг хэрхэн бодож зүрхлэх байсан бэ?


Чи хөршийнхөө гэр оронд бүү шунахайр. Чи хөршийнхөө эхнэр болон түүний зарц, түүний шивэгчин, түүний үхэр, түүний илжиг, хөршийнхөө юунд ч бүү шунахайр гэв.


Түүний хаанчлал нь Шинарын газар нутаг дахь Бабел, Ерех, Аккад, Калнегаас эхэлжээ.


Тэгэхэд нь Ахан Иошуад хариулсан нь —Үнэхээр би Израилийн Бурхан ЭЗЭНий эсрэг нүгэл үйлдсэн. Миний хийсэн хэрэг гэвэл


Иошуа элч нарыг явуулсанд тэд майхан уруу гүйн очиж харвал, тэдгээр зүйлс нь доороо мөнгөний хамт түүний майхан доторх газарт нууцлагдсан байв.


Эдгээр уяман өвчтөнүүд хуарангийн захад хүрч ирээд нэг майханд орж, идэж уугаад, тэндээс алт, мөнгө, хувцас зөөж, далдлан нуужээ. Тэд буцаж ирэн, өөр нэгэн майханд нэвтрэн орж, тэндээс юм зөөж, далдлан нуужээ.


Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.


Ийнхүү хүчирхийллээр олж авах юмсын төлөө явдаг хэний ч зам тийм болой. Тэрхүү эд юмс нь эзэмшигчийнхээ амь насыг бүрэлгэнэ.


Swiv nou:

Piblisite


Piblisite