Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 7:1 - Ариун Библи 2004

1 Гэвч Израилийн хөвгүүд хориглогдсон зүйлст итгэлгүй хандлагаар үйлдэв. Иуда овгийн Зерагийн хүү, Забдийн хүү, Кармийн хүү Ахан хориглосон зүйлсээс заримыг нь авав. Тийм учраас ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

1 Гэвч Израилийн хөвгүүд хориг цээртэй зүйлсийн тухайд итгэл эвдэв. Иуда овгийн Зерагийн гуч, Забдийн ач, Кармийн хүү Ахан хориг цээртэй зүйлсээс авчээ. Иймээс ЭЗЭНий уур хилэн Израилийн хөвгүүдийн эсрэг дүрэлзэв.

Gade chapit la Kopi




Иошуа 7:1
19 Referans Kwoze  

Зерагийн хүү Ахан хориглогдсон зүйлсийн тухайд итгэлгүй хандахад уур хилэн Израилийн нийт чуулган дээр буугаагүй гэж үү? Гэм нүгэл хийснээсээ болж тэр хүн ганцаараа үхээгүй юм гэв.


Мэргэн ухаан тулалдах зэвсгээс ч хүчтэй боловч нэг нүгэлтэн л өчнөөн сайныг сүйтгэх ажээ.


Бурханд энэ зүйл таалагдаагүй бөгөөд Тэр Израилийг цохив.


Харин та нар энэ өдөр ЭЗЭНийг дагахаас буцаж байна гэж үү? Хэрэв та нар өнөөдөр ЭЗЭНийг тэрслэн босвол, маргааш Тэр Израилийн бүхэл чуулганд хилэгнэх болно.


ЭЗЭНий нийт чуулган ийн хэлж байна. Энэ өдөр ЭЗЭНийг эсэргүүцэн, ЭЗЭНийг дагахаас буцан, өөрсдөө тахилын ширээг босгосноороо Израилийн Бурханы эсрэг итгэлгүй үйлдлийг та бүхэн яаж үйлдэж чадна вэ?


Хүмүүс бие биедээ —Ирцгээ, бидний энэ гамшиг хэнээс болж байгааг мэдэхийн тулд шавга татацгаая! гэцгээв. Ингээд тэд шавга татсанд уг шавга Иона дээр унав.


Тэгээд би —Өө, Бурхан минь! Би Тан уруу нүүрээ өргөхөөс ичин зовж байна, Бурхан минь. Учир нь бидний хууль бус явдал бидний толгойгоос давж, бидний гэм буруу тэнгэрт тултлаа өсжээ.


Тэд эцэг өвгөдийнхөө Бурхан болох ЭЗЭНий өргөөг орхин, Ашерагийн модон шон болон шүтээнүүдэд үйлчлэв. Тэдний энэ гэм буруугийн улмаас Иуда болон Иерусалим дээр уур хилэн буун ирэв.


ЭЗЭНий хилэн дахин Израилийн эсрэг дүрэлзэв. ЭЗЭН —Явж, Израиль болон Иудагийн хүн амыг тоол хэмээн тэдний эсрэг Давидыг ятгав.


Эзэн минь, үнэн зөв нь Таных. Харин өнөөдрийнх шиг ичгүүр нь биднийх. Үүнд Иуда хүмүүст, Иерусалимын оршин суугчдад болон бүх Израильд буюу ойр хол байгчдад ба Таны эсрэг хийсэн тэдний итгэлгүй үйлсийнх нь төлөө Таны хөөсөн бүх оронд байгаа тэдэнд хамаарна.


Тэгээд Мосе нь Ааронд болон түүний хөвгүүд болох Елеазар, Итамар нарт —Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм. Харин та нарын хамаатнууд болох Израилийн гэр бүхлээрээ ЭЗЭНээр шатаагдсан хүмүүсийн хойноос уйлан гашуудаг.


Тэд толгод дээр ирээд Гехази өнөөх зүйлсийг тэдний гараас аван, гэртээ оруулан тавьж, тэр хүмүүсийг буцаасанд тэд явцгаав.


Охин дүүг нь бузарласан учир Иаковын хөвгүүд алагдсан хүмүүсийн хүүрэн дээр ирж, хотыг түйвээжээ.


Чиний хорон муу өөртэй чинь адил хүний төлөө бөгөөд шударга зөв чинь хүний хүүгийн төлөө юм.


Swiv nou:

Piblisite


Piblisite