Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 6:19 - Ариун Библи 2004

19 Харин бүх алт, мөнгө, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэд бүгд ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

19 Харин бүх мөнгө, алт, мөн хүрэл ба төмөр эд зүйлс нь ЭЗЭНд ариун билээ. Тэр нь ЭЗЭНий эрдэнэсийн санд орох ёстой гэлээ.

Gade chapit la Kopi




Иошуа 6:19
25 Referans Kwoze  

Ахлах тахилч нар мөнгөн зооснуудыг авч, —Энэ нь цусны үнэ тул үүнийг сүмийн эрдэнэсийн санд хийх нь ёс бус юм гэв.


Тэдний төрөл садангууд болох левичүүд Бурханы өргөөний эрдэнэс ба зориулан өргөсөн бэлгүүдийн эрдэнэсийг хариуцаж байв.


Тэр эрдэнэсийн сангийн эсрэг талд суугаад, эрдэнэсийн санд олон түмэн хэрхэн зэс зоос хийхийг ажиглаж байв. Олон баячуул их хэмжээгээр нь хийж байлаа.


Левичүүд аравны нэгийг хүлээж авах үед Аароны хүү болох тахилч нь левичүүдтэй хамт байх ба левичүүд аравны нэгийнхээ аравны нэгийг Бурханы өргөө уруу, агуулахын өрөөнүүд уруу аваачих ёстой.


Едом, Моаб, Аммоны хөвгүүд, филистчүүд болон Амалек зэрэг бүх үндэстнүүдээс авчирсан мөнгө, алттай хамт Давид хаан эдгээрийг ч гэсэн ЭЗЭНд зориулжээ.


Небухаднезар тэндээс ЭЗЭНий өргөөний бүх эрдэнэс болон хааны гэрийн эрдэнэсийг авч яван, ЭЗЭНий айлдсан ёсоор ЭЗЭНий сүм дотор Израилийн хаан Соломоны бүтээсэн бүх алтан савнуудыг хэсэглэн цавчжээ.


Ингээд Соломон хааны ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа зориулж цуглуулсан алт, мөнгө болон эд зүйлсийг Соломон авч ирэн, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавьлаа.


Давид хаан тэдгээрийг нь өөрийн эзэлсэн бүх улсуудаас зориулан авсан алт, мөнгөнүүдтэй хамт ЭЗЭНд зориулав.


Сионы охин оо, босож, талхлагтун. Учир нь Би чиний эврийг төмөр, туурайг чинь хүрэл болгоно. Тэгснээр чи олон ард түмнийг бут цохиж, тэдний шударга бус олзыг нь ЭЗЭНд, эд баялгийг нь бүх дэлхийн ЭЗЭНд зориулах юм.


Тэд хандивууд, аравны нэгүүд болон ариусгагдсан зүйлсийг итгэлтэйгээр авчирчээ. Леви хүн Конаниа тэдгээрийг хариуцсан түшмэл, түүний дүү Шимеи удаах хүн нь болов.


Тэрээр Бурханы өргөө уруу эцгийнхээ болон өөрийн зориулан өргөсөн эд зүйлс болох алт, мөнгө, сав суулгуудыг оруулан тавив.


Бас Ариун Сүнсний түүнд зааж өгсөн ёсоор ЭЗЭНий өргөөний хашаанууд, эргэн тойрны бүх өрөө, Бурханы өргөөний агуулахууд болон өргөгдсөн зүйлсийн агуулахуудын талаар бүх загвар зургийг өгөв.


Үзмэрч Самуел, Кишийн хүү Саул, Нерийн хүү Абнер, Зеруиагийн хүү Иоаб нарын болон ямар нэгэн зүйл зориулан өргөсөн хүн бүрийн өргөлүүд нь бүгд Шеломот болон түүний садангуудын хамгаалалт дор байжээ.


Энэ Шеломот ба түүний төрөл садангууд нь Давид хаан, эцгүүдийн бүлүүдийн тэргүүнүүд, мянгат, зуутын дарга нар, их цэргийн жанжнуудын зориулан өргөсөн бэлгүүдийн бүх эрдэнэсийг хариуцав.


Тэрээр ЭЗЭНий өргөөний болон хааны гэрийн эрдэнэсийг олзлон авчээ. Тэрээр бүхнийг авсан төдийгүй Соломоны хийсэн алтан бамбайнуудыг ч хүртэл хаман оджээ.


Ингээд Ебед-мелех эрх мэдлийнхээ дагуу хүмүүсийг аваад, хааны ордон уруу агуулахын доошоо очиж, тэндээс хуучирч элэгдсэн хувцас болон даавууны өөдсүүд авч, тэднийг нөөцлүүр уруу, Иеремиа уруу олсоор буулгав.


Зөвхөн алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга,


Гэвч дөрөв дэх жилд нь түүний бүх үр жимс ЭЗЭНд магтаалын ариун өргөл болно.


Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав.


Тэд олзлогдогсдыг болон олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.


Израиль нүгэл үйлдэж, Миний тэдэнд тушаасан Миний гэрээг тэд бас зөрчсөн. Тэд бүр хориглогдсон зүйлсээс заримыг авч, хулгай хийж, бас хууран мэхэлсэн. Түүгээр барахгүй тэдгээрийг өөрсдийн эд зүйлсийн дунд тавьсан.


Тэд дайнд ялсан олзныхоо хэсгийг ЭЗЭНий өргөөг засварлахад зориулан өргөжээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite