Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 24:27 - Ариун Библи 2004

27 Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болох болно. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгсийг энэ чулуу сонссон. Иймээс та нарыг өөрсдийн Бурханаас татгалзахгүй байхаар энэ нь та нарт гэрч болох болно гэв.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

27 Иошуа бүх ард олонд —Харагтун, энэ чулуу бидэнд гэрч болог. Учир нь та бидэнд айлдсан ЭЗЭНий бүх үгийг энэ чулуу сонссон. Та нар өөрсдийн Бурханаас урвах аваас энэ нь та нарыг буруутгах гэрч болог гэв.

Gade chapit la Kopi




Иошуа 24:27
23 Referans Kwoze  

Тэр —Би та нарт хэлье. Хэрэв тэд дуугаа хураавал, чулуунууд хашхирна шүү гэв.


Реубений болон Гадын хөвгүүд уг тахилын ширээг “Гэрч” гэж нэрлээд —Учир нь энэ нь ЭЗЭН бол Бурхан мөн гэдгийн талаар бидний хоорондох гэрч юм хэмээн хэлэв.


Харин Намайг хүмүүсийн өмнө үгүйсгэсэн хэнийг ч болов Би тэнгэр дэх Эцэгийнхээ өмнө үгүйсгэнэ.


Энэ хуулийн номыг аваад, ЭЗЭН Бурханыхаа гэрээний авдрын хажууд тавь. Тэр нь та нарын эсрэг гэрч болж тэндээ байг.


Аяа, тэнгэр минь, сонсогтун. Газар минь, чих тавигтун. ЭЗЭН айлдаж байна. “Миний өсгөж, торниулсан хөвгүүд Миний эсрэг бослоо.


Учир нь би оногдох ёстойгоосоо илүүг хүртэж, “ЭЗЭН гэж хэн юм бэ?” гээд, Танаас няцаж буцахгүй байхын тулд, Эсвэл ядууран, хулгай хийж, Бурханыхаа нэрийг бузарлахгүй байхын тулд билээ.


Учир нь Бурханаас ирдэг гай зовлон миний хувьд аймшиг бөгөөд Түүний сүр хүчээс болж би юу ч хийж чаддаггүй.


Дараа нь Самуел нэг чулуу авч, Мизпа Шен хоёрын дунд тавиад, түүнийг Ебенезер гэж нэрлэн, —ЭЗЭН бидэнд энэ газар хүртэл туслав гэжээ.


—Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье. Газар аа, үгийг минь сонс!


Тэдэнд элдвийн олон гай зовлон учрахад тэдний үр удмынхны амнаас мартагдаагүй байх энэ дуу тэдэнд гэрч болох болно. Миний тэдэнд өгөхөөр тангарагласан тэр газарт тэднийг аваачихаас өмнө өнөөдөр тэдний төлөвлөж буй санааг Би мэдэж байна гэлээ.


Тэд Бурханыг мэднэ гэж шууд хүлээн зөвшөөрдөг атлаа бузар, дуулгаваргүй бөгөөд алив сайн үйлд зохисгүй байн, үйлсээрээ үгүйсгэдэг.


Тиймээс одоо та нар энэ дууг өөрсдөдөө бичэн авч, түүнийгээ Израилийн хөвгүүдэд зааж сурга. Энэ дууг Израилийн хөвгүүдэд Миний гэрч болгохын тулд үүнийг тэдний аманд хий.


Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон, чиний өмнө амь ба үхэл, ерөөл ба хараалыг тавья. Чи болон чиний үр удам амьдрахын тулд амийг сонгож,


Иордан голыг гатлан эзэмшихээр очиж буй газартаа та нар даруй сөнөх болно хэмээн та нарын эсрэг гэрчлэхийн тулд өнөөдөр би тэнгэр газрыг дуудаж байна. Та нар тэнд удаан амьдрахгүй, харин бүрмөсөн сөнөнө.


«Би чиний үйлсийг мэднэ. Харагтун, хэн ч хааж үл чадах нээлттэй хаалгыг Би чиний өмнө тавьсан. Юу гэвэл чиний хүч бага бөгөөд чи Миний үгийг сахиж, Миний нэрийг үгүйсгээгүй билээ.


Үнэхээр хана хэрэмнээс чулуу хашхирч, модон байшингийн яс модод түүнд хариулах болно.


харин хамрын чинь нүхээр цухуйх хүртэл, зэвүүн муухай санагдах хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй ЭЗЭНийг та нар эсэргүүцэж, Түүний өмнө уйлан «Бид ер нь юунд Египетийг орхив?» хэмээсэн” гэж хэл гэв.


Ингээд Иошуа ард олныг тус бүр өөрсдийнх нь өв уруу нь явуулав.


энэ ч гэсэн шийтгэгдвэл зохих гэм буруу байх байсан. Учир нь би дээр буй Бурханыг үгүйсгэсэн хэрэг болохсон.


Бид нүгэл үйлдэн, ЭЗЭНийг үгүйсгэн, Бурханаасаа эргэж буцан, дарлаж хавчин, босох тухай хэлэлцэн, зүрхнээсээ худал үгсийг ярьдаг.


Swiv nou:

Piblisite


Piblisite