21 Ард олон Иошуад —Үгүй, харин бид ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд
21 Ард олон Иошуад —Үгүй, бид зөвхөн ЭЗЭНд үйлчлэх болно гэхэд
Энэ хүн “Би ЭЗЭНийх” гэж хэлнэ. Нөгөө хүн Иаковын нэрээр дуудагдана. Өөр хүн гар дээрээ “ЭЗЭНий харьяат” гэж бичин, хүндэтгэлтэйгээр Израилийн нэрээр нэрлэнэ.
Мосед —Та бидэнтэй яриач. Бид сонсоно. Харин Бурхан бидэнтэй бүү яриг. Эс тэгвэл бид үхэх нь гэв.
Бүх ард түмэн нийтээрээ —ЭЗЭНий айлдсан бүхнийг бид биелүүлнэ гэцгээв. Мосе ард түмний үгийг ЭЗЭНд дамжуулав.
Өнөөдөр чи ЭЗЭНийг өөрийн Бурхан гэж зарлан, Түүний замаар явж, Түүний зарлиг тушаал, хууль тогтоолыг сахиж, дуу хоолойг нь сонсохоо тунхаглалаа.
Тэгээд Мосе гэрээний номыг авч, ард түмэнд уншиж сонсгов. Тэд —ЭЗЭНий айлдсан бүгдийг бид даган биелүүлж, дуулгавартай байх болно гэцгээв.
Мосе ирж, ЭЗЭНий бүх үгс болон бүх тогтоолуудыг ард түмэнд дамжуулав. Ард түмэн бүгдээрээ нэгэн дуугаар —ЭЗЭНий айлдсан бүх үгсийг бид даган биелүүлнэ гэж хариулцгаав.
Хэрэв та нар ЭЗЭНийг орхин, харийн бурхдад үйлчилбэл, та нарт сайныг хийсэн Тэр нүүр буруулан, та нарт гамшиг авчирч, та нарыг залгих болно гэв.
Иошуа ард олонд —Өөрт нь үйлчлэхээр ЭЗЭНийг сонгосныхоо гэрч нар та нар өөрсдөө болов гэхэд тэд —Бид гэрч нар мөн гэлээ. —