Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 23:14 - Ариун Библи 2004

14 Одоо би бүх дэлхийнхний жамаар одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч бүтэлгүйтэж унаагүй, нэг нь ч хөсөрдөөгүй, бүгд биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

14 Харагтун, хорвоогийн хүн бүрийн жам ёсоор би одох гэж байна. Бурхан ЭЗЭНий тань та нарын тухайд айлдсан бүх сайн үгсээс нэг нь ч талаар өнгөрөөгүй, нэг ч үг хөсөрдөөгүй, бүх үг биелсэн гэдгийг та нар бүх зүрх, бүх сэтгэлээрээ мэдэж байгаа.

Gade chapit la Kopi




Иошуа 23:14
16 Referans Kwoze  

Тэнгэр газар өнгөрөн одовч, Миний үгс өнгөрөхгүй.


Би дэлхийн бүх хүмүүсийн жамаар явж байна. Тийм учраас хүчтэй байж, эр хүн гэдгээ харуул.


Гар чинь юуг хийхээр тэмүүлнэ, түүнийг бүхий л чадлаараа хийгтүн. Учир нь чиний очих Үхэгсдийн оронд мэргэн ухаан, ажил үйлс, бодох сэтгэх гэдэг нь байхгүй.


Бурхан бол худал хэлдэг хүн биш, гэмшин харамсдаг хүний хүү ч биш. Тэрээр айлдчихаад, Тэр түүнийгээ хийхгүй гэж үү? Эсвэл Тэр ярьчихаад, Тэр түүнийгээ сайн болгохгүй гэж үү?


Амласан ёсоороо Өөрийн ард түмэн болох Израильд амралтыг өгсөн ЭЗЭН магтагдах болтугай. Өөрийн боол Мосегээр дамжуулан Түүний амласан бүх сайн амлалтаас нэг ч үг биелэлгүй орхигдсонгүй.


Самуелыг ийнхүү өсөж торниход ЭЗЭН түүнтэй хамт байж, түүний үгнээс нэг нь ч хөсөр хаягдсангүй.


Өгсүүр газраас зүрхшээж, замаар явах ч аймшигтай санагдаж, толгой тань бууралтаж, бие хаа чинь даагдахгүй болно. Дараа нь мөнхийн гэртээ одоход чинь гашуудагсад гудамжаар алхах болно.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.


Нэг удаа үхэх нь хүмүүст тогтоогдсон. Үүний дараа шүүгдэхийн адил,


Та намайг үхэлд буюу амьд бүхний уулзах гэрт аваачна гэдгийг би мэдэж байна.


Миний тэдэнд өгөхөөр тангарагласан газарт Би тэднийг авчрахад, тэд өндөр толгод бүрийг, саглагар мод бүрийг үзээд, тэнд өөрсдийнхөө тахилуудыг өргөн, өөрсдийн өргөлийн уур уцаарыг өргөн барив. Тэнд бас тэд өөрсдийн тайвшруулах тааламжит үнэрийг хийж, ундаан өргөлөө асгасан.


Израилийн үхэх цаг нь ойртоход хүү Иосефоо дуудаж, түүнд хандан —Би одоо чиний тааллыг авсан бол чи гараа миний өгзгөн доогуур хийж, надад энэрэл хайр болон итгэл найдвараар хандаач! Намайг Египетэд битгий оршуулаарай!


Swiv nou:

Piblisite


Piblisite