Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 22:9 - Ариун Библи 2004

9 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж Мосегээр дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу эзэмшсэн Гилеадын эзэмшил нутаг уруугаа явав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

9 Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон Канаан нутгийн Шило дахь Израилийн хөвгүүдээс салж, Мосегоор дамжуулан ЭЗЭНий тушаалын дагуу суурьшсан Гилеадын эзэмшил нутаг уруугаа буцаж явлаа.

Gade chapit la Kopi




Иошуа 22:9
19 Referans Kwoze  

Мосе тэдэнд —Хэрэв Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд буюу тулаанд зэвсэглэсэн хүн бүр нь ЭЗЭНий оршихуйд та нартай хамт Иорданыг гатлаад уг нутаг нь та нарын өмнө дийлэгдэх аваас, та нар тэдэнд Гилеадын нутгийг эзэмшил болгон өгөгтүн.


Бидний багачууд, бидний эхнэрүүд, бидний мал сүрэг болон бидний бүх үхэр сүрэг энд Гилеадын хотуудад үлдэх болой.


Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд нь хэт олон тооны мал сүрэгтэй байлаа. Тиймээс тэд Иазерын нутгийг болон Гилеадын нутгийг мал сүрэгт нь үнэхээр тохирох газар болохыг хараад,


Гилеад бол Минийх, Манассе ч Минийх. Ефраим ч бас Миний толгойн дуулга. Иуда бол Миний очирт таяг.


Гилеадын хагас, мөн Башан дахь Огийн хаанчлалын хотууд болох Аштарот Едреи зэрэг нь Манассегийн хүү Махирын хөвгүүдийн хагаст, тэдний ургийнхны дагуу өгөгдсөн байв.


Тэдний нутаг дэвсгэр нь гэвэл Иазер Гилеадын бүх хотууд, мөн Раббагийн урд тал дахь Ароерыг хүртэл тэлэх Аммоны хөвгүүдийн нутгийн хагас,


Мөн Гилеад болон гешурчууд ба маакатчуудын нутаг дэвсгэр, Хермон уул бүхэлдээ, бас Салекаг хүртэлх бүх Башаныг буюу


Канаан нутаг дахь Иорданы орчмын бүс нутагт ирэхдээ Реубений хөвгүүд, Гадын хөвгүүд болон Манассегийн хагас овгийнхон тэнд, Иорданы дэргэд сүрлэг том тахилын ширээ босгосон байлаа.


Гилеадчууд Иорданы зүүнтэйд үлдсэн. Харин Дан яагаад хөлөг онгоцон дотор үлдсэн юм бэ? Ашер нь далайн эрэгт сууж, зогсоолуудынхаа дэргэд үлдлээ.


Тэр түүнийг Гилеад, ашурчууд, Иезреел, Ефраим, Бениамин төдийгүй хамаг Израилийн хаан болгов.


Гилеад газарт тэдний тугал ихэд өссөн учир тэд зүүн зүгт Евфрат мөрнөөс зэлүүд цөлийн хоолой хүртэл суурьшин амьдарчээ.


Тиймээс Мосе тэдэнд —Хэрэв та нар үүнийг хийн, дайнд явахаар ЭЗЭНий өмнө өөрсдийгөө зэвсэглэж,


тэр нутаг ЭЗЭНий өмнө дийлэгдэх аваас, үүний дараа та нар буцах бөгөөд ЭЗЭНий өмнө болон Израилийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдөх болно. Энэ нутаг ЭЗЭНий өмнө та нарын эзэмшил болох юм.


Тэр үед би та нарт “ЭЗЭН Бурхан чинь энэ газрыг та нарт өмчлүүлэхээр өглөө. Эр зоригт эрчүүд та бүхэн зэвсэглээд, Израилийн хөвгүүд болох ах дүү нараа манлайлан голыг гаталцгаа.


ЭЗЭН та нарт өгсөн шигээ та нарын ах дүүст ч амралтыг өгөх хүртэл тийн байх болно. Тэд Иорданы нөгөө талд, та нарын Бурхан ЭЗЭНий өгөх газрыг эзэмшсэний дараа та нар бүгдээрээ миний өгсөн эзэмшил газартаа буцан ирж болно” гэж хэлсэн.


Тэгээд Мосе Моабын тал газраас Небо ууланд авирч, Иерихогийн эсрэг талд орших Писгагийн оргилд гарав. ЭЗЭН түүнд бүх газрыг буюу Гилеадаас Дан хүртэл,


Дараа нь Гилеадын нутгийг хамруулан, Данаас Беершеба хүртэлх бүх Израилийн хөвгүүд ирцгээн, ард олон ЭЗЭНий өмнө Мизпад нэг хүн мэт цугларав.


Swiv nou:

Piblisite


Piblisite