Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 22:23 - Ариун Библи 2004

23 Хэрэв бид ЭЗЭНийг дагахаас эргэж, шатаалт буюу үр тариан, эсвэл эвийн тахилыг өргөлүүдийн дээр нь өргөхөөр өөрсдөдөө зориулан тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

23 Хэрэв ЭЗЭНийг дагахаас бид эргэсэн бол мөн шатаалт буюу идээн өргөлийг эсвэл эвийн тахилыг өөрсдөдөө зориулан өргөхөөр тахилын ширээ босгосон бол ЭЗЭН Өөрөө биднээс хариу нэхэг.

Gade chapit la Kopi




Иошуа 22:23
10 Referans Kwoze  

Ионатан Давидын гэртэй гэрээ байгуулаад —ЭЗЭН Давидын дайснуудын гараас үүнийг нэхэх болтугай! гэв.


Миний нэрээр түүний хэлэх Миний үгийг сонсохгүй хэн бүхэн Миний шийтгэлийг хүлээх болно.


Би хорон муу хүнд “Хорон муу хүн ээ, чи заавал үхэх болно” хэмээн айлдах үед чи тэр хорон муу хүнд өөрийнх нь замаас эргэхийг сануулан хэлэхгүй бол тэр хорон муу хүн өөрийн хууль бус үйлсийн дотор үхэх боловч, харин түүний цусыг Би чиний гараас нэхэх болно.


Гэвч хэрвээ харуул нь илд ирж буйг хараад бүрээ үлээлгүй, ард түмэнд сэрэмжлүүлэг өгөөгүй бол илд ирж, тэдний дотроос хэн нэгийг авбал тэр хүн нь өөрийн хууль бусын төлөө авагдсан юм. Харин түүний цусыг Би харуулын гараас нэхэх болно” гэж хэл.


Би хорон муу явдалтанд “Чи заавал үхнэ” хэмээн айлдах үед хэрэв чи түүнд сануулалгүй, эсвэл амьдрахын тулд хорон муу замаасаа эргэх ёстойг хорон муу явдалтанд сануулан хэлэхгүй аваас, тэр хорон муу явдалтан өөрийн гэм буруу дотор үхэх болно. Гэвч түүний цусыг Би чиний гараас нэхнэ.


Түүний эцэг Иехоиадагийн өөрт нь үзүүлж байсан энэрлийг Иоаш хаан дурсан саналгүй, харин хүүг нь алжээ. Зехариа үхэхдээ —ЭЗЭН хараад, өшөө авах болтугай хэмээжээ.


Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж,


Та нар зөвхөн махыг амь нь болох цустай нь идэж болохгүй.


Харин үнэндээ бид санаа зовсондоо, “Хожим танай үр удам манай үр удамд «Израилийн Бурхан ЭЗЭНтэй та нар ямар холбоотой юм бэ?


Swiv nou:

Piblisite


Piblisite