Biblia Todo Logo
Bib sou entènèt

- Piblisite -




Иошуа 21:43 - Ариун Библи 2004

43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.

Gade chapit la Kopi

Ариун Библи 2013

43 Ийнхүү өвөг дээдэст нь өгөхөөр амласан бүх нутгийг ЭЗЭН, Израильд өгсөн ба тэд түүнийг эзэмшин, тэндээ суурьшин амьдрав.

Gade chapit la Kopi




Иошуа 21:43
26 Referans Kwoze  

Чамд харагдаж байгаа тэр бүх газар нутгийг Би чамд болон чиний үр хүүхдүүдэд үүрд өгнө.


Тэрээр мөн Абрахамд өгсөн ерөөлөө чамд өгч, чамд болон чамтай хамт чиний үр удамд өгч, Абрахамд өгсөн газар буюу чиний түр сууж байгаа газрыг чамд өвлүүлэх болтугай! гэв.


Учир нь өөрсдийн илдээр тэд газар нутгийг эзлээгүй, Мөн өөрсдийнх нь гар тэднийг авраагүй, Харин Таны баруун гар болон Таны мутар, Таны оршихуйн гэрэл тэгсэн Учир нь Та тэднийг ивээсэн.


Та нар ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин, тэндээ оршин суух болно.


Тиймээс тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, канаан, хит, амори, периз, хиви, болон иебусчуудын газар болох сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ.


ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт чи хүрч очоод, түүнийг эзэмшиж, тэнд оршин суухдаа “Бидний эргэн тойронд байгаа бүх үндэстнүүдийнх шиг өөрсдийнхөө дээр хааныг залъя” гэвэл


ЭЗЭН Абрамд үзэгдэн —Би чиний үр хүүхдүүдэд энэ нутгийг өгье гэж айлдав. Тэгээд Абрам өөрт нь үзэгдсэн ЭЗЭНд зориулан тэнд тахилын ширээ босгожээ.


ЭЗЭН түүнд хандан —Энэ бол “Би үүнийг та нарын үр удамд өгнө” гэж айлдан Абрахам, Исаак, Иаковд Миний тангарагласан газар юм. Би түүнийг өөрийн чинь нүдээр харууллаа. Харин чи тийшээ гатлан очиж болохгүй гэж айлджээ.


Та нар нутгийн эзэмшлийг аван тэнд амьдрагтун. Учир нь тэр нутгийг Би та нарт эзэмшүүлэхээр өгсөн болой.


Эдгээр бүх хотууд тус бүр эргэн тойрондоо бэлчээр нутагтай байв. Бүх хотууд нь адил байв.


Та түүний зүрхийг Таны өмнө үнэнч байхыг олоод, Канаанчуудын, хитчүүдийн, аморичуудын, Перизчүүдийн, иебусчуудын, гиргашчуудын газрыг түүнд, Түүний үр удамд өгөхөөр гэрээг байгуулсан. Та Өөрийн амлалтаа биелүүлсэн. Учир нь Та зөвт юм.


Тиймээс тэдний хөвгүүд тэр газарт орж, Түүнийг эзэмшив. Та тэдний өмнө тэр газрын оршин суугчид болох канаанчуудыг дарав. Тэгээд өөрсдийн хүссэнээрээ тэдэнд үйлдэг хэмээн Та тэднийг хаадтай нь, Тэр газрын ард түмнүүдтэй нь хамт тэдэнд өгөв.


Израилийн хөвгүүдэд тушаан, тэдэнд хэлтүгэй. “Та нарыг Канаан нутагт орох үед та нарт өв болон буух нутаг буюу Канааны нутаг нь хил хязгаарынхаа дагуу энэ болой.


Чиний хөөн гаргахаар очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн, чи тэднийг хүйс тэмтрэн нутагт нь оршин суух үед


Тууштай бөгөөд зоригтой бай. Учир нь өвөг дээдэст нь өгөхөөр Миний амласан газар нутгийг чи энэ ард түмэнд өвлүүлэн эзэмшүүлнэ.


Чиний бурхан Хемош чамд юу эзэмшүүлэхээр өгснийг л чи эзэмшдэг биш үү? Тиймээс бидний Бурхан ЭЗЭН бидний өмнөөс хөөн зайлуулах бүхнийг бид эзэмших болно.


Иаковыг Египетэд очсон үед та нарын эцэг өвгөд ЭЗЭНд хашхирсанд та нарын эцэг өвгөдийг Египетээс гаргаж, энэ газарт суурьшуулсан Мосе, Аарон хоёрыг ЭЗЭН илгээв.


Тэд энд амьдарч, Таны нэрийн төлөө Танд энд ариун газрыг барьж,


Тэр бас үндэстнүүдийг тэдний өмнөөс хөөн зайлуулж, Тэдэнд хэмжигчээр хуваан газрыг хуваарилан, Израилийн овгуудыг өөрсдийнх нь майхнуудад суулгасан.


Тэр Өөрийн гэрээг буюу Мянган үеийнхэнд Өөрийн тушаасан үгийг мөнхөд санасан.


Тэд орж ирээд, түүнийг эзэмшсэн боловч тэд Таны дуу хоолойг дагаагүй, Таны хуулиар алхаагүй. Таны тэдэнд үйлд гэж тушаасан бүхнээс юуг ч тэд үйлдээгүй. Тийм учраас Та энэ бүх гай гамшгийг тэдэн дээр авчирсан билээ.


Swiv nou:

Piblisite


Piblisite